ЧУУЛГАН: Шинээр томилогдох сайд нараа танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа танилцуулж байна. 
Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд томилох учраас УИХ-ын гишүүдийн хувьд санал өгөхгүй зөвхөн асуулт асуух эрхтэй юм. 
Таван сайд шинээр нэмэгдэж байгаа тул төсөв хэрхэн нэмэгдэж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тодруулахад нэг ч яам шинээр нэмэгдээгүй. Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг өмнө нь байгуулаад байсан тул төсөв нэмэгдэхгүй гэж Ерөнхий сайд хариуллаа. Яамгүй сайд нар холбогдох нэгдсэн удирдлагаар дамжуулж ажлаа хийнэ гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top