Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг сонгохыг дэмжлээ

2022 оны 08 сарын 30

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлж байгааг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулав.

Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.217.107) 2022 оны 08 сарын 30

Аюулгүй байдал,гадаад бодлогыг Дарханы зам шиг болгочих вий дээ.

1  |  0
Top