Хонь
Өнөөдөр та маш их ажил амжуулсандаа өөртөө ч итгэж чадахгүй. Үүнээсээ асар их сэтгэлийн таашаал авна. Хуучин харилцаагаа сэргээхэд тохиромжтой өдөр. Нэр хүндээ хадгалж үлдэхийг хүсвэл өгсөн даалгаварт илүү хариуцлагатай хандахыг зөвлөж байна.
Үхэр
Энэ өдөр таны амнаас “Аз” гэсэн үг салахгүй. Үнэхээр ч таныг аз ивээх болно. Өнгөрснийг мартаж, урагш харахыг од эрхэс сануулж байна. Өнөөдөр хөрөнгө оруулалт хийхгүй байх нь дээр.
Ихэр
Шинэ харилцаа үүсгэж магадгүй. Эл харилцаа удаан үргэлжлэхгүй ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээнэ. Санхүүгийн байдал тогтворгүй байх ба мөнгөний урсгалыг хянахад хүнд байх болно. Бусдын зовлонг үл ойшооно.
Мэлхий
Өнөөдөр сугалаа сугалах өдөр. Ирээдүйгээ төлөвлөхөд цаг гаргаарай. Удахгүй төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг нь ирнэ. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй гэдгийн санаж, тайвшрахыг хичээ.
Арслан
Өөдрөг сэтгэл санаа танд жигүүр хайрлана. Сэтгэл хөдлөлөө барихыг хичээгээрэй. Дуусгаагүй зүйлээ амжилттай дуусгаж чадна. Хамгийн гол нь ийм хүсэл төрөх ёстой.
Охин
Өнөөдрийн тодорхой төлөвлөгөөгөө биелүүлэхээс гадна үүнээс ч олон ажил амжуулж дөнгөнө. Ямар нэгэн таагүй зүйл хийх хүсэл төрвөл хорвоо бөөрөнхий гэдгийг санаарай. Эртнээс таныг хүлээж буй хүн руу утасдаарай.
Жинлүүр
Дурласан жинлүүрийнхнийг аз ивээж, хайртай хүнтэйгээрээ хамт амьдрах шийдвэр гаргана. Өнөөдөр таныг их хэмжээний мөнгөний зарлага хүлээж байна. Гэхдээ од эрхэс ийм зарлага гаргахгүй байхыг зөвлөж байна. Сэтгэл санаа гэнэт унавал дуртай хөгжмөө сонсох төдийд тайтгарна.
Хилэнц
Ямар нэгэн зүйлийг сонирхож, өдөр хэрхэн өнгөрснийг ч анзаарахгүй. Од эрхэс танд хувь заяаны дохио өгнө. Шинэ танилтайгаа эелдэг харьцахыг зөвлөж байна.
Нум
Сургалтад бүртгүүлэхэд таатай өдөр. “Амьдрал ийм шүү дээ” гэдэг үг өнөөдрийн уриа. Хайртай хүндээ гэрийн ажилд нь туслаарай. Талархах болно.
Матар
Өнөөдөр эрсдэл гаргахаас эмээх хэрэггүй. Бүх зүйл бүтэмжтэй байх болно. Сэтгэлээ нээж, илэн далангүй ярилцах ч хүнд байх болно. Уригдаагүй зочин болох хэрэггүй.
Хумх
Урьд өмнө сайн гүйцэтгэсэн ажлынхаа үр шимийг хүртэх цаг нь иржээ. Дэргэдээ байгаа хүнд анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр аливаа зүйлд ажиглагчийн байр сууринаас хандсан нь дээр.
Загас
Хайртай хүнтэйгээ ямар ч сэдвээр ярилцахад таатай өдөр. Хоёр биеийгээ ойлгох ба асуудлаа хамт шийдэх боломжтой. Хүслийн жагсаалтаа гаргаарай. Өнөөдөр та ганцаараа жолоодож үл хүчрэх хөлөг онгоц мэт санагдах болно.
Сэтгэгдэл ( 0 )