Улсын наадмыг хуушуур, цагаан сарыг буузгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр жилийн наадам гэхээр яахын аргагүй хуушуур аваад идэж байсан мөч санаанд бууж амт нь араанд амтагддаг. Монголчууд төрийн томчуудаасаа эхлээд энгийн иргэд маань хуушуур захиалж хаа таарсан газраа суучихаад амтархан зооглодог заншилтай. Хоол судлаачид өнөөг хүртэл хуушуур монгол хоол уу, хятад хоол уу хэмээн өнөөдрийг хүртэл тогтоож чадаагүй байгаа билээ. Дуудлагаасаа өгсүүлээд хуушуур бол хятад хоолны нэр гэсэн нэгэн байхад хуурах шарах гэсэн хоёр үгнээс гаралтай монгол хоол хэмээн мэтгэгсэд цөөнгүй. Харин саяхан нэгэн судлаач хуушуур бол Хүннү гүрний үед дээдсийн зоогонд ордог байсныг олж тогтоожээ. Нүүдэлчин түмний амтархан иддэг байсан хүндэтгэлийн энэхүү зоог хуушуур маань өнөө жилийн наадмаар 1200-2000 төгрөгний үнэтэй байх нь гэсэн сураг дуулдаад байгааг дашрамд хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )