Үндсэн хуулийн цэцийн ачаар энэ долоо хоногт УИХ-ын 9 гишүүн давхар дээл нөмөрлөө. Тэдний зарим нь аль эрт тохироогоо хийж, тангараг өргөх өдрөө хүлээж суусан бол зарим нь дарамталж, доромжилж, гуйж, гүйж байгаад сайд болсон гэх.
Уран мэхний аварга гэгддэг Б.Бат-Эрдэнэ сайд болохын тулд улстөрийн мэхийг гаргууд хэрэглэсэн талаар саарал ордны бор шувууд жиргэж байна. Тэрбээр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр ам нээх тоолондоо “тэмцэнэ” хэмээн сүрдүүлсэн тул яамгүй сайд болгож амыг нь тагласан аж.
Түүний хэлсэн үгийг эргэн сануулбал, “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гарцаагүй байдал руу орууллаа. Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага дуртай үедээ Үндсэн хуульд халдаад байдгийг хатуу хааж өгсөн ямар зохицуулалт хийв. 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад гурван жил болох гэж байхад Үндсэн хуулийн цэц таг байж байснаа гэнэт гарч ирээд Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болголоо.
УИХ-д байж байгаа дандаа Монголын баялаг том ордыг өөрийн мэдэлд авсан, дангаараа нэг гэр бүл цөлмөж байгаа, төрийн албыг төрлийн алба болгосон, төсөл тендер завшигчид, Хөгжлийн банкийг тонон дээрэмдэгч, оффшорчид гээд элдвийн юм сэрвээн дээрээ агсаад мань мэтийг хөгжлийн том төслийг гацаагч, улс орны хөгжлөөс хойш нь чангаагч мэтээр дайраад байх боллоо. Тиймээс энэ улсуудтай эцсээ хүртэл хатуу тэмцэнэ” гэв.
Сэтгэгдэл ( 8 )
бөхөөрөө бол хамгийн уяа бөх байсан
За яахав далайлгаж байгаад ч юм уу, нутгархаж байгаад ч юм уу спортын сайд болсон байна, гэвчиг хоригт орсон фашистуудтай анхны харилцаагаар ажлаа эхэлж байгаа нь яаж байгаа юм бэ, хэрлэн гол тасарлаа гэж поопорсоор байгаад Хэрлэн говь төслийг гацааж монголыг хорлосон, одоо орос орос гэж дальчиганаад дахин хорлох вий. Хэтэрхий хувиа бодсон худлаа гар гэж бодогдоод байгаа шүү, ядаж улсаа бодохсон.
Энэ тэнэг бехийн сайд хийдэг ч леелее байлгуй, урьд сайд хийж л байсан сайн юм ер болоогуй дээ
Сайд болонгуутаа алуурчин ,допингчин оросуудтай холбоо тогтоож эхэллээ.Энэ Бат-Эрдэнээс өөдтэйг хүлээгээд хэрэггүй бололтой
Mongoliin ylas tord baingiin ene hyn sig l hyn heregtei:sydraga noyon nyryy gedeg Mongoloon abrahad habigyi iluu?......
Үхсэн ацаараа тэмцэнэ дээ энэ долиисон хар луус
Нуруутай шударга хүн шүү! Дэмждэг .
He he he