Хуурай өлсгөлөн зарлаад байсан Ц.Энхбаярын бие муудаж эмнэлэгт хүргэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08


 “Гал үндэстэн” холбооны УЗГ-ийн гишүүн Ц.Энхбаярын бие ихэд муудсанаас “Урьдчилан хорих” төвөөс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд албадан хүргэгджээ. Түүнийг зургадугаар сарын 23-ны өдөр жагсаал цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжаар “Урьдчилан хорих” төвд саатуулаад байсан юм. Өөрийг нь хорьсонд эсэргүүцсэн тэрбээр 13 хоногийн өмнөөс нойтон өлсгөлөн зарласан бөгөөд улмаар  сүүлийн 81 цагийн турш хуурай өлсгөлөн зарласанаас  биеийн байдал нь гэнэт муудсан байна. Дашрамд хэлэхэд тэрээр 2008 оны долдугаар сарын 1-нд хүүгээ буудуулж алдсан хохирогчийн аав юм.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top