9-р сарын 01
Хонь
Энэ өдөр ухаан сэргэлэн байна. Сүүлийн үед шийдэж чадаагүй асуудлуудаа логик сэтгэлгээ, хурц мэдрэмжийн ачаар тайлж чадна. Мэдрэмж хэт хөгжих тул гэнэт шинэ санаа төрж, хурц шийдвэр гаргах чадвартай болно. Энэхүү дотоод хүчээ хязгаарлах гэж бүү оролд. Хэн нэгний зөвлөгөөг бүү сонсоорой.
Үхэр
Өнөөдөр үхрүүд бусдад хэт санаа тавьж, сэтгэлээ чилээх болно. Энэ нь түүнд ашигтай байх эсэх нь хэнд санаа зовж байгаагаас шалтгаална. Ойр дотнын хүнийхээ зовлон шаналлыг хуваалцаж болох ч ажлын нөхөр, үйлчлүүлэгч, сайн таньдаггүй хүмүүсийн сэтгэл зүрх рүү орохоос зайлсхий. Учир нь тэд таны өрөвчхөн занг хорин санаагаар ашиглах болно. Од эрхэс таныг хүнд итгэж болно, гэхдээ сайн шалга гэж зөвлөж байна.
Ихэр
Сэтгэлийн хэт хөдөлгөөн эрүүл саруулаар сэтгэхэд саад болно. Хувийн амьдралдаа сэтгэлийн хөөрлөөр хандаж болох ч албан ажилд тань энэ нь зөвхөн саад болно. Өөрийн боломжоо хэт дээгүүр үнэлэх эрсдэлтэй ч амжилт гаргах боломжтой өдөр. Өнөөдөр та эхэлсэн ямар ч ажлаа бүрэн дуусгаж чадахгүй. Шинэ ажил бүү эхлүүл.
Мэлхий
Эргэн тойрныхоо хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарна. Тэд таны хүсэлт, гуйлт, тушаалыг биелүүлэхээс татгалзана. Эсэргүү этгээдүүдийг дарах гэж маш их хүч чадал зарах болно. Энэ өдөр өөртөө л анхаарал тавь. Магадгүй таны шаардлага хэт хэцүү байж болно. Хүмүүст буулт хийж байж, өдрийг амгалан өнгөрүүлэх боломжтой.
Арслан
Арслангууд энэ өдөр зөрүүд, тууштай байх болно. Гэхдээ хэнтэй ч муудалцаж маргалдахгүй зорьсондоо хүрнэ. Тиймээс ажлын гэрээ, хэлэлцээр, ойрын хүнтэйгээ чухал яриа хийхэд тохиромжтой өдөр. Биеэ янзлаад, сайхан инээмсэглэхэд хэн ч таны өөдөөс удаан сөрж тэсэхгүй. Энэ боломжоо бүү алдаарай.
Охин
Хэн нэгний нөлөөд автах өдөр. Шүтээнтэй болох, хайртынхаа талаар бусдын бодолд итгэх, эсвэл ямар нэг мэдээнээс болоод шоконд орох магадлалтай. Бусдын бодлыг сонсолгүй, өөрөө шийдвэр гаргаарай. Эрүүл хүний саруул ухаанаар хандаж байж, элдэв асуудалд орооцолдолгүй өнгөрнө.
Жинлүүр
Өнөөдөр та хүнд, нарийн ажил хийх чадваргүй байх болно. Ямар ч зүйл хийлгүй, сүүдэрт байхыг хичээх ч нөхцөл байдал таныг заавал оролцохыг шаардах юм. Болгоомжгүй шийдвэр гаргахаас сэргийлээрэй. Ер нь жинлүүрийн хувьд хүндхэн өнгөрөх болно.
Хилэнц
Энэ өдөр хилэнцийг уурлуулсан хүн тун азгүй байх болно. Өнөөдөр тэд маш эмзэг, хувийн амьдралд нь оролцсон хэнийг ч таслан хаяхад бэлэн. Ер нь бүх хилэнц агаарын бөмбөлөг мэт болсон байх бөгөөд хурц үзүүртэй зүйл хүрэхэд л хагарах юм. Од эрхэс таныг амгалан тайван байж, хүмүүс рүү дайрахгүй байхыг зөвлөж байна. Өөрийгөө гартаа барьж, хүмүүсийн санаатай, санамсаргүй өдөөн хатгалтыг тэсэн өнгөрөөж чадвал, таны хувьд азтай өдөр байх болно.
Нум
Энэ өдөр та дотоод зөрчилтэй байх болно. Нэг талаас хэн нэгэнтэй муудалцмаар санагдах ч нөгөө талаас хэрүүл маргаан хиймээргүй санагдана. Энэ зөрчлөө даран дийлж чадваас эхлүүлсэн шинэ ажил амжилтад хүрэх юм. Хэрэв та хоолны дэглэм, гэрээ хэлэлцээрээ дараа болгож хойшлуулсан байсан бол өнөөдөр даруй эхлүүл. Од эрхэс таныг дэмжихээр хүлээж байна.
Матар
Ухаан сонгох уу, үзэсгэлэнт царай сонгох уу хэмээн эргэлзэж байгаа онигоонд гардаг сармагчинтай адилхан байх болно. Ямар нэг шийдвэр гаргахад хүндрэлтэй тул бусдын зөвлөгөөг авна. Харин хүний зөвлөгөөг сонсож болно, үг дуугүй битгий дагаарай. Бэлэн шийдвэр ч хортой. Ингэж байж ухаан ч үгүй, царай ч үгүй хоцрохоос сэргийл.
Хумх
Энэ өдөр хумхууд зөвхөн өөрийгөө бодож, өөрийгөө л хайрлаарай. Ямар нэг шийдвэр гаргахдаа өөртөө ашигтайг нь сонго. Бусад хүн хэчнээн уурласан ч бүү тоо. Магадгүй таныг ухамсаргүй, сэтгэлгүй гэж хэлж болох юм. Компанийнхаа төлөө, улс эх орны төлөө ажилла гэж хэлж байна уу? Бүү сонс. Энэ бүхэнд танд ашигтай юм байхгүй бол битгий хий. Өнөөдөр та өөрийгөө, гэр бүлээ л энхрийлэн хайрлаарай.
Загас
Хэн нэгэнд амлалт өгөлгүй, мөрөөрөө суух өдөр. Хэн нэг нь таныг бодлогогүй амлалт хийхийг шахаж, шаардана. Хамаагүй зүйл амласнаас болж хүмүүсийн дарамтад орох тул яаж ч байсан бүү амла. Яагаад гэвэл амлалтаа биелүүлэх гэж та их хохирол амсах болно. “За” гэж ч хэлж болохгүй өдөр гэдгийг анхаар. Ямар нэг хүсэлт, шаардлагад “Бодоод үзье” гэж хариулаарай. Хаашаа ч зугтах зам өөртөө үлдээгээрэй.
Сэтгэгдэл ( 0 )