ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан зөнтэй зүүд зүүдэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Хонь

Өнөөдөр та ямар ч дайснаа дарж дөнгөнө. Гэхдээ таны хүч чин сэтгэлийн инээмсэглэлд оршино. Бүхий л өдрийн турш бүх зүйл рүү нулимах хүсэл төрнө. Гэхдээ ингэх нь танд огт хэрэггүй. Өнөөдөр хониныхон амжилтаас нэг алхмын өмнө зогсож магадгүй.

Үхэр

Энэ өдөр та хэзээ хэзээнээс бууж өгөх сэтгэл санааны бэлтгэлтэй байна. Энэ хандлага нь таны өрсөлдөгчдийг баярлуулахаас гадна өөрт нь ч асуудлыг ийм аргаар шийдэх таалагдана. Өнөөдрөөс эхлэн өөрийгөө тогтмол эрхлүүлж бай. Бүх зүйл санаснаас ч илүү энгийн тул өөрийгөө зовоох хэрэггүй.

Ихэр

Шинэ зүйлд өөрийгөө сорьж үзээрэй. Амжилт олно. Өнөөдөр ямар нэг зүйл бүтэхгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Толинд өөрийнхөө инээмсэглэж буй тусгалыг харж, өдрийг эхлүүлээрэй.

Мэлхий

Хэн нэгэнд сээтгэнэх сэдэл өгнө. Та хоёрт хоёуланд нь таалагдана. Гэхдээ анхнаасаа шударга байх нь чухал. Мөрөөдөлд нь хөтлөх жижиг ч атугай зүйл хийхийг од эрхэс зөвлөж байна. Бусдад хэт өндөр шаардлага бүү тавиарай. Тэд энгийн хүн болохоос төгс програмчлагдсан робот биш гэдгийг санаарай.

Арслан

Зөнтэй зүүд зүүдлэх магадлалтай. Шөнийн зүүдээ санаарай. Эсрэг хүйсийн хүнтэй маргалдаж болзошгүй. Дахин хэзээ ч харахыг хүсээгүй хүнтэйгээ гэнэт таарах магадлалтай.

Охин

Ямар ч ач холбогдол өгөөгүй учрал хувь заяаны эрхэнд бүхий л амьдралын тань хайр болох талтай. Өвөрмөц санаа, сэдэлдээ өчүүхэн төдий нухацтай хандахад л амьдралд биеллээ олно. Өөрийнхөө эд зүйлсийг зарах гэж байгаа бол өнөөдөр бус маргааш эхлүүл.

Жинлүүр

Өнөөдөр өөрийгөө 100 хувь илэрхийлэх нөхцөл байдалд орно. Эргэн тойрны хүмүүс анзаарахгүй өнгөрөхгүй. Хайртай хүнийгээ сонсож, ойлгохыг хичээгээрэй. Энэ өдөр цэцэг, ургамал тарих ажлаас хол байх нь дээр.

Хилэнц

Шинэ хоол хийж үзэхэд таатай үдэш. Хайртай, дотнын хүмүүс таныг үнэлж, магтана. Өнөөдрийн төлөвлөгөөнд нь хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл саад болбол нервтэх хэрэггүй. Ингэсэн нь ч дээр. Шударга хилэнцийнхэн өнөөдөр бяцхан заль хэрэглэх ба хожим нь үүнээсээ өөрсдөө айна.

Нум

Танд өнөөдөр хэрэгтэй зүйл бол олон хүнтэй газар алжаалаа тайлах. Оройн хоолоо гэрээсээ гадна идэх хүсэл төрнө. Та өнгөрсөн рүүгээ буцахыг ихэд хүсэхдээ одоо үе тань илүү сайхан гэдгийг анзаарахгүй.

Матар

Хүлээлт тань урам хугалахгүй. Хаашаа ч юм тэмүүлж байгаа бол хожим нь харамсахгүйн тулд сэтгэлээ дагаарай. Тохиромгүй хошигнолоос болж таагүй байдалд орж болзошгүй.

Хумх

Шинэ танилтай болоход тохиромжтой өдөр. Нөхөрсөг хүмүүсийн хүрээлэл өнөөдөр танд маш хэрэгтэй. Кино үзэх хүсэл төрвөл инээдмийн кино сонгож, тархиа амраагаарай.

Загас

Өмнө нь танд онгойлгоогүй хаалгыг өнөөдөр дахин нэг тогшиж үзээрэй. Өнөөдөр таны өмнө хаалга нээгдэх магадлал өндөр байна. Ямар нэгэн зүйл таалагдахгүй ч гуниглах хэрэггүй. Энэ өдөр нүд ирмэхийн зуур өнгөрнө. Итгэлгүй байдал төрүүлэх ямар нэгэн зүйл олж сонсож болзошгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top