Хонь
Инээмсэглэл бүгдэд гэрэл гээ авчирна. Үнэхээр энэ өдөр хүмүүст баяр баясгалан бэлэглэвэл та өөрөө л хожно. Үг, үйлдлээ хянахгүй бол хэн нэгэнтэй маргалдаж болзошгүй. Та өөрийгөө төгс бус гэдгийг санаарай.
Үхэр
Ирээдүйнхээ талаар төлөвлөх хэрэггүй. Энергийн хувьд хүнд өдөр тул ямар ч шалтгаангүй маргаан үүсгэж магадгүй. Сайхан харилцаагаа сэтгэлийн хөдөлгөөнөөр үгүй хийнэ. Өөртөө шүүмжлэлтэй хандаарай.
Ихэр
Эрүүл мэнддээ анхаараарай. Ялангуяа үе дамжсан эсвэл хууч өвчтэй бол биеэ бодоорой. Учир нь өвчин хүндэрч магадгүй тул аль болох эртхэн арга хэмжээ аваарай. Эмнэлэгт хэвтэх хүртэл өвчин нь хүндэрч болзошгүй. Бие сульдах ч өвчний шинж тэмдэг шүү.
Мэлхий
Өнөөдөр эрсдэл, адал явдлаас галаас айхтай адил болгоомжлоорой. Од эрхсийн дохиог үл тоовол их хэмжээний мөнгөө алдаж магадгүй. Ямар ч нөхцөл байдалд урьдчилан төлөвлөсний дагуу хөдлөөрэй. Өндөр настай төрлүүдтэйгээ маргалдаж болзошгүй.
Арслан
Шинэ танилтай болбол илэн далангүй байх хэрэггүй. Нээлттэй байх нь танд зохихгүй. Үг бүр нэр хүндэд нь цохилт өгч магадгүй тул болгоомжлох нь зүйтэй. Харин ойр дотнын хүмүүстээ эсрэгээр илэн далангүй байхыг зөвлөж байна.
Охин
Эрч хүчээр дүүрэн өдөр. Гэхдээ бүхий л асуудалд яаралгүй, нухацтай хандаарай. Ажилдаа ч тэр, хувийн асуудалдаа ч тэр уул суурьтай хандаарай. Ялангуяа энэ нь санхүүгийн тайлан эсвэл чухал баримт бичигт хамаатай. Удирдлагатай үл ойлголцож магадгүй.
Жинлүүр
Романтик учралыг мөрөөдөж буй жинлүүрийнхэн бүх боломж нээлттэй байна. Та гаднах төрх, сэтгэлээрээ дур булаам тул хажуугаар нь өнгөрөхөд хэцүү. Тиймээс хэт яриа, хөрөөтэй байхаас айх хэрэггүй. Хэвийн л зүйл.
Хилэнц
Ажлын явц хүнд, залхмаар санагдана. Гэвч талыг нь нугалсан ажлаас зугтаж болохгүй. Харин ч эсрэгээр дарга болон хамтран ажиллагсдадаа гавьяа байгуулж чадна гэдгээ харуулаарай. Амжилт босгон дээр тулж ирсэн тул бууж өгч болохгүй. Үдэш гэр бүлтэйгээ амраарай.
Нум
Нумынханд хүн бүр атаархаж, амыг нь харах болно. Нэг талаас энэ нь танд таатай байх ч нөгөө талаар хов жив, таагүй яриа таныг олзолно. Сөрөг зүйлсийн эргүүлэгт орохгүйн тулд эргэн тойрноо сайтар үнэлээрэй.
Матар
Өнөөдөр баярлаж, хүссэн зүйлээ худалдан авч, наргих хүсэл төрнө. Хөөр, баяр сайхан ч санхүүгийн байдалд аюултай. Хүслийнхээ боол нь болбол хоосон хэтэвчтэй үлдэнэ. Гэр ахуйн хэрэгсэлд гэмтэл гарч магадгүй.
Хумх
Ганц бие хумхынханд гайхалтай өдөр. Дурлаж, заяаныхаа ханийг олохыг мөрөөдөж байгаа бол ийм учрал тохионо. Дурлалт хүн нь дур булаам байх болно. Зан чанар, зорилго, гаднах төрх нь ч таалагдана. Хувь заяаны бэлгийг алдаж болохгүй.
Загас
Өөрийгөө золиослоход бэлэн, сайхан сэтгэлтэй загаснууд өнөөдөр зөвхөн өөртөө болон хувийн амьдралдаа анхаарал хандуулахыг хүснэ. Харин энэ хүсэл маргаан дэгдээж болзошгүй. Дотнын хүнийхээ хардлагыг төрүүлнэ. Гэр бүлтэйгээ сэтгэлээ нээж, ярилцах цаг гаргаарай.
Сэтгэгдэл ( 0 )