УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улсын өрийн байдал эрсдэл өндөртэй орнуудын тоонд орж байна. Нэг ёсондоо бид өрөөр халамжийг санхүүжүүлж байгаа гэж хэлэхэд болно. Үүнийг сүүлийн 10-аад жилийн статистик, тоо баримт харуулж байна. Улсын хэмжээнд ирэх онд 5.7 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Эцсийн дүндээ халамжийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Үүнийг хатуу ойлгож, халамжийн бодлогыг цэгцтэй, оновчтой болгох шаардлагатай байна. Хамгийн гол нь, ажил байна. Залууст ажиллах сонирхол алга" хэмээн ярилаа.
Түүнчлэн "Манай улсын хүн амын насны бүтцэд ирээдүйд өөрчлөлт орно. Судалгаагаар 2050 он гэхэд 65-аас дээш насны хүн амын тоо гурав дахин нэмэгдэж 12 хувьд хүрнэ. Хөдөлмөрийн насны хүн амын тоо буурах тооцоотой байна. Тиймээс тэтгэврийн насыг бодож үзэж, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Ийм ирээдүйг харуулж байна. Иймд хөдөлмөрийн насны залуусыг бүх талаар нь дэмжих шаардлагатай байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 7 )
Ажил хийхгүй байгаа нь хүүхдийн мөнгөтэй огт холбоогүй. Архичин аа
ажил нь хаана байна, хөдөлмөрийн хөлс нь хэдий үү, ажил хийлээ гэхэд цалинг нь цагт нь өгдөг үү, хөдөлмөриййн үнэлэмж гэж Монгол улсад бдаггүй, Гадаадынхантай гэрээ байгуулахдаа монгол ажилчдынхаа цалинг ч тохирч хэлэлцдэггүй шүү дээ. Тиймээс цалингийн ихэнхийг гадны ажилчид авдаг биш үү.
Ийм өрөнд оруулсан нь та нарын гавъя байлгүй ёроолгүй шуналтай өөрсдөө бүгд тэр бумтангууд ямарч бизнес байхгүй тэр бумтангууд
Төрөөс ямар ажил зохиох гэж байна. Зүгээр л хийвэл хий хийхгүй бол боль гэж харциж амаараа яриад суугаад байж таарахгүй. Та нарыг улс орноо удирд гэж төрийг гарт чинь өгсөн гэтэл удирдаж гийлгэж байгаа нь хаана байна. Хувь хураасан хөрөнгө нь жил бүр хэдэн тэрбумаар өсөөд байдаг өөр хийсэн олигтойхон юм байхгүй. УИХ ын бүх гишүүдээ АТГ аар жил бүр шалгуулж байдаг хууль гаргаарай...
Цалин гэж хөгийн. Цалинг зээл орлодог болсон. Хэрэглээний зээлээ цэгцэл. Авлига , хулгайгаа хашраа. Төрийн дарамт шахалтаа зогсоо. Намуудаа цэгцэл.
mgl hun undur unetei thalintai baihgui bol hen chand unegui zaragdaj baidgii malaa eruul mendiin daatgal undur baih heregtei ajiliin bolomjiig n burduulj thalingiin nemj uguh tumur medal ugj baihii orond amdrald heregtei mungun sanhuugiin tal deer demjeh heregtei
Энэ гөлөгт 300 доллар өгөөд 1сар амьдруулж үзмээр байна.