Гэрийн тэжээвэр амьтны хуулийг Б.Энхбаяр гишүүн санаачилж, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар хамтран боловсруулсан байна. Уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ талаар Төрийн ордонд мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Өнгөрсөн онд “Азтай савар” ТББ-ын төлөөлөгчид надтай уулзсан. Эзэнгүй нохой, муурны асуудал, хүүхэд хазуулж байгаа асуудал, утсгахдаа харгис устгалд хамруулдаг, хөрсөнд их булснаас үүдэн халварт өвчин дэгддэх эрсдэл байдаг талаар хөндөж ярьсан. Миний хувьд маш их сонирхолтой сэдэв байсан. Уулзахад энэ бол амьтны тухай хууль биш. Юун түрүүнд хүний тухай хууль юм байна гэдэг ойлголт төрсөн.
Нохой бол хүний сайн анд. Дэлхийн 120 гаруй улс гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай. Иймд энэ хуулийн төслийг санаачилсан.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-“Хүний төлөө явж чадахгүй байж мал амьтан яриад байдаг боллоо” гэх шүүмжлэл байсан. Хүн ашиг хонжоо харсан үед хүн хүндээ чоно байдаг. Хүн төрөлхтөн ганцаараа энэ дэлхий дээр оршиж байгаа биш. Олон зуун мянган тэжээвэр амьтан зэрэгцэн оршиж байна. Хайр гэдэг бол байгаль очиндоо хэрхэн хандаж байгаагийн илрэл юм. Хамгийн хүнлэг үзэл, агуу үйл хэргүүд бэрхшээлтэй үед гарсан байдаг. Хэцүү цаг үед байгаа нэгнээ энэрэнгүй үзлээр хайрлах ёстой гэж би үздэг.
Сэтгэгдэл ( 3 )
Хотоор дүүрэн нохойн баас шээс болж халдварт өвчин тархах аюул занал ойрхон байна. Юун хайр 3,5 саяхан Монгол хүнээ хайрлаж чадахгүй байж нохой муур хайрлах гэж байх уу? Монгол хүний онцлог гэж бий. Харийнханг дуурайж гэр орондоо тэгэхдээ бүр нийтийн орон сууцанд амьтан тэжээх нь бусдын амгалан тайван байдал эрүүл ахуйд ноцтой занал учруулж орц хонгилд баалгаж шээлгэж байгааг юу гэж бодож байгаа бол? Энхбаяраа нохойгоо хорь!!!
Hashaanii banharuudaa ezed ni humuujuul! Zub haryutslagatai bh zub huuli gargaj bn.Ezentei geed hun ruu dairch urj bdag nohdoo surgaltand yabuulj uz?! Aab min gerliin baitsaagchaar ajillaj bhdaa hugshin nastai hun ailaar orj gerlee bichih gej yabaad 2 udaa ailiin tom banharudad uruulj hazuulj bsan olon jiliin umnuh tuuhiig sanaj bichleeee
Зөвхөн муур, нохойноос гадна орон сууцны байранд хортой могой тэжээгээд байгааг хуульчлаарай!