Ч.Хүрэлбаатар: Ирэх онд инфляцийг НЭГ ОРОНТОЙ ТООНД оруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.09.28/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар шийдвэрлэсэн зарим асуудлын талаар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барих гэж байна. Мэдээж, хуулиараа Монгол Улсынхаа эдийн засгийн бодлоготой нэвт уялдаж явах учиртай байдаг. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна вэ, ирэх онд Засгийн газраас эдийн засгийн ямар бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ гэдгийг танилцуулъя. Монгол Улсын эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 1.9 хувьтай байгаа. Манай яам холбогдох тооцоог судалж үзээд энэ жилийн гүйцэтгэлээр ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна. Инфляци өнөөдрийн байдлаар 14.4 хувьтай байгаа. Ирэх жилийн хоёрдугаар хагас гэхэд инфляцийг нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Хамгийн том эрсдэл бол төгрөгийн ханшийн уналт юм. Экспортын хэмжээ цар тахлын өмнөх хэмжээнд хүрээгүй байгаа. Харин 2023 оны эдийн засгийн бодлогодоо цар тахлын өмнөх үеийн хэмжээнд гаргана гэх бодлого барьж байна. Түр зуурын арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Долоо хоногт 150 мянган тонн нүүрс гарч байна. Нэг тонныг 150 ам.доллараар бодож байна. Экспорт нэмэгдээд байгаа хэр нь валютын урсгал бага байна. Экспортоор нүүрс гарч байхад ам.доллар орж ирж байх зохицуулалтыг хийгээд дуусаж байна. Ингэх аваас вальютын нөөцийн уналтыг зогсоох боломжтой, ханш тогтворжих боломжтой гэж үзэж байна. Мөнгөний нийлүүлэлт бууж байна. Арилжааны банкуудаас гаргаж байгаа зээлийн хэмжээ буурсан. Өрхийн бодит орлого буурч байгаа болохоор хадгаламж руугаа орж байгаа дүр зураг харагдаж байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.161.68) 2022 оны 09 сарын 29

Бас хуцдаг гар шүү энэ муу шунал.

0  |  0
9999(75.170.148.71) 2022 оны 09 сарын 29

хахахахахаа ХАХАХА АХАХАХА ЧАДАХ УУ ЧИ ХҮҮРЭНБАОТОР АА???

0  |  0
Yaay(98.253.30.34) 2022 оны 09 сарын 28

Poaaa kkk ene bid 2 yag chadlaa iy. Ah duu nartaigaa niilej gazar ord zarhaas hetrehgui muu huvalz.

0  |  0
Kkkkk(59.153.113.147) 2022 оны 09 сарын 28

Kkkk ugaasaa hicheesen hichegeeyi orno, buh yum zogsoh yum chin, humuus orlogogui bolno, teneg, archaagyi, belenchleh tarhitai ard tumen yum chin

0  |  0
Иргэд (202.126.89.112) 2022 оны 09 сарын 28

Гоё

0  |  0
лалруудаа(202.126.89.2) 2022 оны 09 сарын 28

Та нар муу лаларууд Ард иргэд аж ахуй нэгжүүдээс авах албан татварын хувиа нэмчихээд юу хуцацгаагаад байгаан бэ

0  |  1
Top