Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Засгийн газрын өнөөдрийн /2022.09.28/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлыг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, олон нийтэд мэдээлэл хийж байна.


Тэрбээр "Ирэх оны төсөвт нийт хүүхдийн 91 хувьд нь 1.3 их наяд төгрөг төсөвлөж байна. Хүүхдийн мөнгөний хувьд цар тахлын үед өрхийн орлогыг дэмжих томоохон төсвийн бодлого байсан. Үүнийг цаашид огцом бууруулах боломж байхгүй. Энэ үед өрхийн орлогын түвшинд өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах боломжийг баталгаажуулж байгаа юм. Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь хадгалж барих боломж бүрдэж байна гэсэн үг. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь хадгална" хэмээлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шударга ёс (202.126.89.112) 2025 оны 03 сарын 13

20000 болгох хэрэгтэй

1  |  1
Нат(66.181.161.100) 2025 оны 03 сарын 13

Тэгмээрдээ

1  |  0
Close menu