Хэн нь САЙД ВЭ?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг өнгөрсөн мягмар /2022.09.27/ гарагт албан тушаалаас нь огцруулсан. 

Тэгвэл Д.Сарангэрэлийн оронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг хэн толгойлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хэн орж ажиллах вэ гэх таамаг улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн дунд хөвөрч байна.

Нөгөө талд ёс юм шиг сайдын суудалд санаархсан, Засгийн газарт орж ажиллахыг хүссэн горилогчид ил, далд хэлбэрээр өөрсдийгөө "зарлаад" эхэлжээ. 

Шинэ Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлөх эрх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болсон. Ингэхдээ хэдэн ч сайдыг парламентаас, эсвэл гаднаас томилж болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүдийн хэд нь ч давхар дээлтэй эсрэгээрээ нэг ч давхар дээлгүй сайдтай байж болно.

Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд танхимынхаа сайд нарыг парламентаас бүрдүүлэх сонирхолтой гэх. Энэ ч утгаараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаа өгч байгаа Д.Сарангэрэлийн оронд ажиллах шинэ сайдыг парламентаас сонгон томилох магадлалтай гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ялангуяа эмэгтэй гишүүдээс хэн нэгнийг нь танхимдаа урьж мэдэх дүр зураг харагдаж байгаа юм.  

Хэрэв тэгэх аваас дараагийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын нэг нь томилогдож мэднэ.  

Гэхдээ МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд анхнаасаа ажлаа мэддэг, нэр цэвэр, туршлагатайгаас гадна дор хаяж УИХ-д хоёр удаа сонгогдсон улстөрчийг танхимдаа урьж, сайдад томилох чиг барьж байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар анх удаа сонгогдсон бол Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг нар хоёр дахь удаагаа парламентын гишүүнээр ажиллаж байгаа юм. Хэрэв Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг парламентаас сонгохоор болох аваас дээрх эмэгтэй гишүүдийн нэг нь сайд болно. Гэхдээ яг хэн нь сайд вэ, хэн хэнд нь сайд болох сонирхол их, бага хэмжээгээр бий. 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.126.195) 2022 оны 09 сарын 30

Булгантуяа хамаагүй илүү.Эсвэл Чинзориг гишүүн.Гаднаас томилвол Дарханы засаг дарга хамаагүй илүү нэр цэвэр шударга дайчин иргэдийн амьдралыг жинхэнэ утгаар нь мэддэг хүмүүс.

0  |  0
зочин(66.181.182.35) 2022 оны 09 сарын 30

Эдгээрээс Булгантуяагаас бусад нь авах юм даан ч алга даа

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 09 сарын 30

ee buu uzegd dahij l ene pendger avgaichuuliig bitgii songooroi.Emegtei hun turiin ajiliig gal togoo , untlagiin uruu bolgodog ertnii gashuun tuuh bii.Tuunii orond erchuudiin zarim aldaag hajuugaas n zasaad l yavdag tavilangaaraa l yavj uz.Mah syynii dugaar shig alban tushaal olgodgoo bolii .

0  |  0
Zochin(66.181.177.139) 2022 оны 09 сарын 30

Bulgantuya

0  |  1
Uba(66.181.161.102) 2022 оны 09 сарын 29

Hulduu danhnii yanhanuud bugd adilhan haha

0  |  0
Zochin(202.126.88.143) 2022 оны 09 сарын 30

Esvel Anujin

0  |  1
Zochin(202.126.88.143) 2022 оны 09 сарын 30

Ariunzaya !! Huuchin Ariunzaya said ih sain hiij bsan !! Asar olon zuil tuluvluj bsan turshlaga arvin ih ,!! Huuchin said ni tohirno !

1  |  0
У(64.119.24.253) 2022 оны 09 сарын 30

Улны гишүүд

0  |  1
зочин (202.9.46.170) 2022 оны 09 сарын 30

хэн ч биш

1  |  0
Уншигч(103.57.93.248) 2022 оны 09 сарын 30

Саранчимэг нь илүү хийнэ шүү. 2 удаа сонгогдсон шүү дээ.

0  |  1
O(122.210.133.193) 2022 оны 09 сарын 30

Ariunzaya Bulgantuya

1  |  0
999(64.119.27.102) 2022 оны 09 сарын 30

Эсвэл хуучин сайдыг тавь. Тэр их зүйл хийхээр төлөвлөсөн шүү дээ

1  |  1
999(64.119.27.102) 2022 оны 09 сарын 30

Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Булгантуяа арай дээр. Бусад сэтгүүлч, хоолны мэргэжилтнүүд хэрэггүй шүү.

0  |  1
РС(202.9.40.190) 2022 оны 09 сарын 29

Энэ хэцүү цаг үе дор Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдаар маш туршлагатай өөрийн гэсэн бодолтой хүн тавигдах хэрэгтэй. Заавал эмэгтэй хүн байх албагүй.Эмэгтэй хүн ч эмэгтэй л хүн шүү дээ. Туршлагатай гэвэл туршлагатай, Их хурлийн гишүүн гэвэл Их хурлын гишүүн Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүн Чинзоригыг сайдаар тавих хэрэгтэй.

0  |  0
zochin(49.96.243.80) 2022 оны 09 сарын 29

ene 10avgai ardtumen nii tuluu ajil lah uu ⁉️ ajil gej huviin biznes huviin amdral aa deechluulj hugthaana duushaar uchir ardtumen uruvduj hairalsan durh jujeg tavj thag hugthaa duusna neeh itgej gordoh hereggui dee mgl ardtumen min ehneese avhuul.d ardtumen yalvarlaj yaduu doroid duusan ene 10neeh yalgarahgui ardtumen odoo ene turd naidaad hul daa shuu ehneese hun shanraa haruulsan yuch uurlugduhgui hulgai avgai nar ardtumen nii zovlongoor 60gal hiij bga avgai emee nar ih asuudal duulgana daa ⁉️

0  |  0
зочин(64.119.21.58) 2022 оны 09 сарын 30

Саранчимэг тохирно.

0  |  1
Zochin(66.181.161.88) 2022 оны 09 сарын 30

Hereggui Hereggui

2  |  0
Top