УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр /2022.09.29/ бүрэн эрхийнхээ хүрээнд Сангийн сайд Б.Жавхланд хандаж асуулга тавьжээ. Түүнийгээ өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Тэрбээр асуулгадаа "Улсын төсөвт татвар төвлөрүүлснийх нь төлөө татварын байцаагчид урамшуулал олгодог зохицуулалт бүхий хэрэгжиж байсан болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй журам, түүний хууль зүйн үндэслэл болон хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах"-ыг хүссэн байна. Харин асуулгынхаа хариуг хуульд заасны дагуу бичгээр авахыг хүсчээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энхбаяр гишүүнээ, дэмжиж байнааа
Яг зөв