УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент олон жил маргаан дагуулж байсан давхар, дан дээлийн асуудалд цэг тавьсан. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа өөрчлөлт хийж, одоогийн Засгийн газрыг бүрдүүлсэн билээ.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газартаа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хотын асуудал хариуцсан сайдаар томилсон. Тиймээс уншигчдадаа Хотын асуудал хариуцсан сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын авто замын түгжрэлийг хэрхэн бууруулах талаар өнгөрсөн хугацаанд ямар байр суурь илэрхийлж байсныг нэхэн сануулж байна.
-ТҮГЖРЭЛИЙН БҮСИЙГ ТОГТООН ЗАРЛАНА-
-Хотын төвлөрлийг сааруулах гэдэг асуудал миний хариуцах чиг үүрэгт бий. Манай албан хэрэгцээнд холбогдох албадаас гаргаж өгч буй тоон мэдээллүүд зөрүүтэй байна. Тиймээс юун түрүүнд статистик мэдээллээ нэг болгож хэрэгтэй байна.
-Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг энэ ондоо багтаан 50-60 хувьд хүргэнэ.
-Түгжрэлийн бүсийг тогтоон зарлана. Тэрхүү бүс нь ямар онцлогтой байх, тэр бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй байхыг зааж өгнө.
- Улаанбаатар хотод амьдардаг 1.5 сая хүн амын төвлөрлийг сааруулах ажил гэхээр дагуул хот, том хотууд, зарим аймгийн хөгжлийн асуудал хүртэл хамаарна.
-Олон сайд, дарга нарыг хооронд нь холбоод, дэс дараатай, иргэдтэй зөвлөлдөж хэцүү ч байсан зарим шийдвэрийг гаргах цаг болсон.
-ХӨРӨНГӨ МӨНГӨ БАГ ШААРДДАГ АЖИЛ ХИЙХЭД АНХААРНА-
-Түгжрэлийн улирал есдүгээр сараас ирэх оны тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Өглөө, орой болгон бид түгжрэлийг бүрэн мэдэрч байна. Тэгэхээр түгжрэлийг бууруулахын тулд ойрын, дунд, хэтийн хугацаанд шийдлүүд гаргаж ажиллана.
-Хүн амынхаа нэвтрүүлэх чадвар, нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой. Зохицуулалт, хязгаарлалтыг хийх шаардлага үүснэ. Мэдээж захиргааны арга хэрэглэнэ.
-Түгжрэлд зориулсан төсөв гэдэг бол их явцуу ойлголт. Шууд болон шууд бусаар түгжрэл рүү хэрхэн хүчээ гаргаж байгаа вэ гэдгийг гаргаж тавина.
-Улаанбаатар хотын төсөв дээр улсаас татдаг мөнгөө багасгаад 400 гаруй тэрбум төгрөгийг үлдээнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ жилээс мэдрэгдээд эхэлнэ.
-Түгжрэлийн асуудлыг хоёр хуваах ёстой. Хөрөнгө мөнгө бага шаардах ажил хийхэд анхаарна. Маш бага зардлаар он дуустал ажиллах нь тодорхой. Мэргэжилтнүүдийн үгийг сайн анхаарч иргэдийн саналыг сонсож, гүйцэтгэлд анхаарна
-Ирэх 2023 онд түгжрэл бууруулах чиглэлд 586 тэрбум төгрөг төсөвлөнө.
-24-өөс дээш суудалтай 1400 автобус оруулж ирнэ. Үүний 1100-г төр, үлдсэн 300-г хувийн хэвшлээр шийднэ.
-Засвар үйлчилгээг хариуцах авто бааз хэрэгтэй, үүнийг барина.
-ТҮГЖРЭЛИЙН ЭСРЭГ ХУУЛЬ ГАРГАНА-
-Иргэд газар олголтын асуудлаар их холбогдож байгаа. Тэгэхээр нэгэнт олгогдсон зөвшөөрлүүдэд хяналт тавья, харин шинээр газар олгож шилжүүлдэг асуудлыг зогсооё.
-Гэрэл дохио, уулзвар зэрэг систем ухаалаг биш байгааг хүмүүс хэлж байна. Үүнд шинэ систем нэвтрүүлнэ. Улмаар замын хөдөлгөөнд бүрэн бүртгэл хийх боломж бий.
-Түгжрэл бууруулахад татварын бодлоготой холбоотой асуудлууд байгаа. Энэ удаа түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна.
-Түгжрэлийн эсрэг хууль гаргана, үүнтэй зэрэгцэн зам ашигласны төлбөр зэрэг татварын чиглэлийг зэрэг авч үзнэ.
-БИДЭНД СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮГЖЭЭС БАЙНА-
-Түгжрэл бууруулахад бидний хандлагын өөрчлөлт ч байна. Түгжрүүлэгч хүчин зүйл нь хандлага байгаа учраас соён гэгээрүүлэх агуулгаар ажил зохион байгуулахаар санал солилцсон.
-Бидэнд сэтгэлгээний ч түгжээс байна.
-Зарим байгууллага хүүхдээ хүргэж өгдөг ажилчидтайгаа зохицож ажиллаж байна. Иймэрхүү байдлаар төрийн байгууллагууд ажиллах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 4 )
Түгжрэл улам ихсээд л,манай тэнгэрийн ..амьтад. түгржэлийг судлаж байна ,шинжилж байна ,ийм ч үүрэг өглөө,тийм юм даалгалаа одоо гайгүй болно нтр гэсэн гоё үлгэр ярьж ядарсан олноо даапаалаад л хэцүү юмаа
татварыг ханхгалттай авч байна. харин тэр нь хэний карманд ордог нь тодорхойгүй. ард иргэдээс татвар авснаас татвар нь ямар аргаар алга болж байгааг шалгавал ононо.
татварыг ханхгалттай авч байна. харин тэр нь хэний карманд ордог нь тодорхойгүй. ард иргэдээс татвар авснаас татвар нь ямар аргаар алга болж байгааг шалгавал ононо.
Энхбаярын суга энэ чацага ажил хийж чадахгүы дээ