ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн өөртөө итгэлтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

Хонь

Өнөөдөр та маш хурц ухаантай байна. Төлөвлөгөөндөө илүү төвлөрч ажиллана. Төлөвлөгөөгөө жагсаан бичээрэй. Дараа нь та чухал зүйлээ санахгүй бол гомдолтой шүү дээ.

Үхэр

Мэдрэмжүүдийнхээ хооронд төөрөлдөнө. Тэдний илэрхийлэл нь маш тод байх болно. Гэхдээ ямар ч тохиолдолд ертөнцийн төгсгөл ирчихсэн юм шиг хандах хэрэггүй. Дадал зуршил тань үйл хөдлөлийг чиглүүлнэ. Туршлага хэзээд тус болдог.

Ихэр

Өнөөдөр хүмүүс таныг шоолж магадгүй. Та үүнийг эмзэг хүлээж авах тусмаа шоолж байгаа хүмүүсийн бах тавыг хангана. Яагаад тэднийг баярлуулах ёстой гэж?

Мэлхий

Магадгүй таны хувьд амаргүй байх өдөр. Дэмжлэгийг та сайн найзууд эсвэл гэр бүлийн хүрээллээсээ олж чадна. Сайн танихгүй хүмүүстэй харилцахаас татгалзаарай. Тэд өнөөдөр таны талаар сайхан сэтгэгдэлтэй болж чадахгүй байж магадгүй.

Арслан

Эв найртай байх нь агуу их хүч юм. Хүн бүр тус тусдаа сэтгэл ханамжтай байна. Бүхэлдээ бүх зүйл муугүй байх болно. Энэ өдрийг өөрийн амжилтын төлөө ашиглаарай.

Охин

Танд өнөөдөр цаг хангалттай олдоно. Харин бодол санаа харван одох тул шинэ санаа олсон даруйдаа тэмдэглэж аваарай. Өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж байна. Бусдын зөвлөгөөг сонссоноор та хамгийн гэнэтийн бэлэг авч магадгүй юм.

Жинлүүр

Өнөөдөр та олон шинэ зүйлүүдийг олж илрүүлэх болно. Таны өөртөө итгэлтэй байдал хатуу чулуу мэт байх болно. Та аажмаар өсөн дээшилнэ. Сөрөг бодлууд эерэг бодлуудаар солигдоно. Энэ нь зөв замын эхлэл юм.

Хилэнц

Энэ өдөр та мөнгөний үнэр авна. Хангалттай хэмжээний мөнгө олох арга хайж, төлөвлөгөө боловсруулахад таатай өдөр. Энэ нь танд хэсэг хугацаанд тайван байдлыг бэлэглэж болох юм.

Нум

Өнөөдөр та маш гэнэтийн байдлаар өөрөө ч хүсэлгүйгээр түрэмгий авир гаргаж магадгүй юм. Оршин буй байдлаа гүн гүнзгийгээр дүгнэх хэрэггүй. Болгоомжтой байгаарай.

Матар

Бусдын алдаа дутагдлын хариуцлагыг өөртөө авах хэрэггүй өдөр. Энэ тохиолдолд дээд зэргээр болгоомжтой байх хэрэгтэй. Буруутан болсон хүнээс ч асуулт бүү асуу.

Хумх

Бодол санаа тэртээ өндөрт ниснэ. Тэр таны бие организмын хүч чадлаас хол давна. Энэ тохиолдолд өөрийн нөөц бололцоогоо зөв үнэлж дүгнэх нь чухал юм.

Загас

Өнөөдөр илүү тайван, өмнөхөөсөө илүү бардам байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөл тэсэрч гарч ирэх нь маш хүчтэй шилжилт болж магадгүй тул өөрийгөө аль талаар нээхээ сайтар бодох хэрэгтэй юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top