ЧУУЛГАН: Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.06/ хуралдана. Хуралдаан 10:00 цагт эхлэх бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 


·“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

·“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар

·Бусад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top