УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн горимын санал гаргаж, үг хэлсэн. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд гаргасан гомдлыг нь байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүйд нь бухимдаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шүүмжлэлтэй хандав.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн микрофоныг хаасан юм. Үүнд УИХ-ын гишүүн Д.Ганбат уурсаж, суудлаасаа босон ирж чуулганы танхимд үймээн тарьсан юм.
Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Ганбат гишүүнд сануулах арга хэмжээ авлаа.
Тэрбээр "Д.Ганбат гишүүн битгий хурал үймүүлээд бай. Битгий сандал, ширээтэйгээ зууралд. Бүтэн хоёр жил сандал ширээтэй зууралдлаа. Хуралдаан үймүүлсэн Д.Ганбат гишүүнд сануулах арга хэмжээ авч байна" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
зөв элий балай юмыг хөөгөөд гаргах хэрэгтэй ийм балай шахуу юмнуудыг тэр байранд нь тавих хэрэгтэй төр