Н.Алтанхуяг: МАН-ынхан бодлогоо нэгтгэхгүй бол улс чинь дампуурлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Манай МАН-ын 62-оо бодлого чинь биш байна даа. Үүнээс болоод юм явахгүй байна. Мэдээж хүндрэл, бэрхшээл байгаа. Гэхдээ хүндрэл, бэрхшээлтэй тэмцэнэ, зохицуулна гэж л Монголбанк байдаг байлгүй дээ. Гэтэл Хятад, Орос л буруутай гэх утгатай зүйл яриад байх юм. Одоо яаж ард түмний ахуйн амьдралыг ярих юм. Төсвийнхөө бодлогыг уялдуулаач дээ. Одоо Сангийн сайд нь төсөв оруулж ирнэ. Наад мөнгөний бодлогыг хуцав аа гэдэг төсөв байна билээ. Ингэж болох юм уу, нэг улс шүү дээ" гэв. 

Түүнчлэн "Төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, элдэв зүйлээ зогсоо. Тойргийнхоо мөнгийг боль гэж зөндөө л хэллээ шүү дээ, би. Бодлого чинь зөв байх ёстой. Юмны үнийн өсөлтийг та нар зогсоож чадахгүй юм байна. МАН дотроо бодлогоо зохицуулж, ард түмнээ гэсэн сэтгэлтэй зүйл хийхгүй бол улс орон чинь дампуурлаа. Хээл хахуул гэдэг чинь бүх салбарт хэрээс хэтэрлээ. Тэгээд л энд орж ирэхээрээ гоё гоё зүйл ярих юм аа. Та нарыг хэдэн жил хүлээж байна вэ, одоо ард түмэн чинь туйлдлаа шүү дээ. Ядаж л хэрэгтэй, хэрэггүй барилга төсвийн мөнгөөр битгий барь л даа" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.246) 2022 оны 10 сарын 10

Алтанхуяг их сонин хүн шүү эх орноороомөн их тоглосондоо ядаж утаа арилгах нэрээр гэр бүлээрээ хэдэн тэрбумаар залгисан хөгшин чоно

0  |  0
Бааяа(192.82.68.150) 2022 оны 10 сарын 10

АЛТАНХУЯГАА ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ та гурав бодлогоо нэгтгэж чадаж байсан юмуу харинч ханын толгой шиг 2,3 зүгт хандаж Монголын баялагыг хувааж идхээр улайрч улсаа дампууруулсан биш билүү

0  |  0
ooooooo(192.82.82.161) 2022 оны 10 сарын 10

Ene MB ni Lhagvasuren gej muuhai huuriig zailuulj uguuch ee. Ulsaa horlohoo bolichihoo Lhagvasureen

0  |  0
МЭРГЭЖИЛТЭН(202.179.21.211) 2022 оны 10 сарын 09

АРД ТҮМЭН ТӨСӨВ ЗАРДАЛ ЯАЖ БАТЛАГДДАГ, БАТЛАСАН ТӨСВӨӨ ТЕНДЕР НЭРИЙН ДОР ЯАЖ АВИЛГА БОЛГОН ЦЭЦЭГЛҮҮЛДГИЙГ ОДОО МАШ САЙН МЭДДЭГ БОЛСОН, 2023 ОНЫ ТӨСӨВТ хэрэгтэй, хэрэггүй барилга төсвийн мөнгөөр БАРИХЫГ ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ ЭЭ НАЙЗАА АЙН, ЭНЭ ТӨСӨВ ЭНЭ ЧИГЭЭРЭЭ БАТЛАГДВАЛ ЭРГЭЭД ТӨСӨВ БАТАЛСАН ХҮН БҮРТЭЙ АРД ИРГЭД ТУЛЖ ЯРИЛЦАНА Ш ДЭЭ. ТЭВЧИЖ БОЛОХ ЗАРДАЛ ГЭДЭГ НЭРЭНДЭЭ Л БАЙЖ ХЭМНЭЛТ ХИЙ, ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭ ЭНЭ УДАА ЭНЭ НЭРЭН ДОР НЭГ СЭРГЭЭГЭЭД АВААЧ НӨХӨД ӨӨ

0  |  0
Гамаа(66.181.177.113) 2022 оны 10 сарын 09

ЭНЭ Улс чинь 1990 оноос л дампуурсан шүү дээ Алтанхуяг гуай их хожуу сэтгэж байна шүү та ч бас дамлууруулсан эзний нэг шүү дээ ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ гэгч болж байх шиг

0  |  1
Зоч(66.181.190.32) 2022 оны 10 сарын 09

Чиний авсан ,Монголыг дампууруулах их зээлийг ард түмэн 2025 он дуустал төлөхөөр байна

1  |  1
Zochin(64.119.21.8) 2022 оны 10 сарын 09

Altankhuyagin ued harin ch hamgiin ih buteen bguulalt hiigdsen bdag ..

1  |  0
пяссссссда(192.82.83.155) 2022 оны 10 сарын 09

ЧИ МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛАХАД БАС НЭМЭР ХАНДИВАА ОРУУЛСАН ПЯЗДАНЫ АЛ ШУУ ДЭЭ?!?!?!

1  |  1
зочин(192.82.81.205) 2022 оны 10 сарын 09

Алтанхуягаа чиний тавьсан өр одоо ч дуусаагүй байна Монголыг өрөнд оруулсан хүн бол та өөрөө Чингэс Самуурай гэх мэт өр тавиад та нар хувааж идсэн Ой санамжтай байгаарай

2  |  1
зочин(192.82.69.244) 2022 оны 10 сарын 09

зөвдөө алтантуяа хө

1  |  1
Top