ТӨСӨВ: Иргэдээ оролцуулдаггүй байдлаа ХАЛНА гэв

2022 оны 10 сарын 10

УИХ ирэх оны улсын төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Төсвийн байнгын хорооноос  төсөв дэх олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор энэ сарын 19-нд анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ  “Төсвийн хууль бол Монгол хүн бүрийн амьдралд нөлөөлдөг учраас олон нийтийн хяналт, оролцоо хамгийн чухал... Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Монгол Улсын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох үүднээс иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангасан шинэ жишиг тогтоно. Жил бүрийн улсын төсөвт үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалт, халамж тусгасан байна гэх шүүмжлэл гардаг. Тиймээс төсөв батлагдахаас өмнө энэ бүгдийг олон нийтээрээ хянах, зөвшилцөх, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх боломжийг бүрдүүлнэ. Иймд иргэд, иргэний нийгмийн байгууллага, судлаач, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоодыг идэвхтэй оролцохыг уриалж байна.” гэсэн юм.

Эрх баригчид  Монгол Улсад анх удаа улсын төсвийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, төсвийн хяналтыг сайжруулна хэмээн тодотгож буй энэ үед  олон улсын төсвийн нээлттэй байдлын судалгаагаар манай улсын төсвийн нөхцөл байдал  ямар түвшинд, хэрхэн эрэмбэлэгдэж буйг тодотгон хүргэе.

“International Budget Partnership" буюу “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2021 оны дүнгээр Монгол Улс 120 улсаас 38 дугаарт эрэмбэлэгджээ.

Сангийн яамны зүгээс уг судалгааны дүнг өмнөх судалгааны дүнгээс 3 байраар ахьсан амжилт гэж тодотгосон.  Мөн энэ нь Засгийн газрын зүгээс төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ажлын үр дүн гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагын түншээр ажиллаж Монгол Улсын судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулдаг Нээлттэй Нийгэм Форумын зүгээс мэдээлэхдээ “ 2021 оны олон улсын судалгааны дүнгээс харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 60 авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 13 оноо авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноогоор үнэлэгджээ гэсэн юм.

Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэйг зөвлөж байгаа юм. 

Түүнчлэн төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 13 оноо авсан нь Засгийн газар олон нийтэд төсвийн үйл явцад оролцох боломж олгохдоо маш хангалтгүй байгааг харуулж байна гэж шүүмжилсэн. 

Судалгааны дүнгээс үзэхэд Төсвийн ил тод байдлын талаарх үзүүлэлт, оноог тухайлан авч үзэхэд, 2019 оныхоос  дээшилсэн ч анхаарах асуудлууд байгаа юм.

Төсвийн нээлттэй байдлын судалгааны хэсэгт төв засгийн газар орлогоо хэрхэн бүрдүүлж, нийтийн хөрөнгийг хэрхэн зарцуулдаг талаар олон нийт мэдээлэл авах боломжийг хэмждэг. Тодруулбал, энэ хэсэгт төсвийн 8 үндсэн баримт бичгийн цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг 109 ижил жин бүхий үзүүлэлтээр хэмжиж, улс бүрийг 0-ээс 100 хүртэлх оноогоор үнэлдэг.

Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээлэл нийтэлж буйг илтгэнэ гэж үздэг. Тэгвэл Монгол Улс төсвийн ил тод байдлын оноо авбал зохих 100 онооноос 60 оноо авсан байна.

Монгол Улсын төсвийн ил тод байдал 2010 оны судалгаагаар буюу 12 жилийн өмнө  60 оноотой үнэлэгдэж байсан бол 2017 оны судалгаагаар 46 оноо болж буурч байжээ. Харин 2019 онд 56 оноогоор үнэлэгдэж байсан бол 2021 оны буюу сүүлийн судалгааны дүнгээр 60 оноо авсан байгаа юм.

Төсвийн баримт бичгийн олон нийтэд нээлттэй байдлын судалгааг дараах графикаас харахад: Хагас жилийн тайланг боловсруулах, мэдээлэх үйл явц хангалтгүй дүгнэгджээ. Мөн Иргэдийн төсөв 2010, 2012, 2017, 2019 онуудын судалгаагаар хангалтгүй дүгнэлт авчээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol news (197.211.63.62) 2022 оны 10 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Mongol news (197.211.63.62) 2022 оны 10 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
gh(192.82.85.175) 2022 оны 10 сарын 10

хот дотор тоглоомын талбай, зүлэг ногоо гэж байгаад л асар их мөнгө завшиж байна.Машины зогсоол хүрэлцэхгүй иргэд аргаа барж байхад эрх мэдэлтнүүд сагсны талбай асар үнэтэй төсвөөр барьж дундаас нь мөнгө цавчаад л яая даа байз энэ луйварчдыг.

0  |  0
Top