Венесуэлд үерийн улмаас 43 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Венесуэлийн Арагуа мужийн Лас-Техериасе хотод үер, хөрсний гулгалтын улмаас хамгийн багадаа 43 хүн амиа алдсан талаар “Associated Press” агентлаг мэдээллээ.

Орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнээр аврагч нар эрж хайх, аврах ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа аж. Одоогоор 56 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа гэнэ. Аврах, эрж хайх ажилд нутгийн иргэд оролцож байгаа аж.

Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Делси Родригес “Бид аврагдах боломжтой хүмүүсийг олно гэдэгтээ итгэлтэй байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Лас-Техериасе хотод 317 байшин бүрэн сүйдэж, 750 байшин барилгад эвдрэл үүсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top