Х.Нямбаатар: Мэдээлэгчийг урамшуулах заалт бичигдсэн ч хасагдсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.10.12/ ээлжит хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх зөвшөөрөл авснаар хэлэлцүүлдэг. Анх хуулийн төслийг боловсруулахдаа шүгэл үлээгчийн хамгийн гол харилцаа бол татвар төлөхөөс зайлсхийж байгаа харилцааг хамгаалж өгье, мэдээлэгчийг нь урамшуулахаар бичигдсэн. Сангийн яамнаас энийг хасах санал гарч ирж, харилцааг нь хассан. Хэлэлцүүлгийн шатанд Ажлын хэсэг нь энэ харилцааг өргөжүүлэн оруулж ирж, саналаа гаргах боломжтой юм" гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САЙДАА(64.119.17.35) 2022 оны 10 сарын 13

нҮҮРСНИЙ МАФИЙН БҮЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЮУ БОЛСОН ВЭ?

1  |  0
Top