ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэнд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

Хонь

Хэрвээ та өнөөдөр аймхай байдлыг мэдэрвэл ямар нэгэн зүйлд хангалттай биш байна гэж бодно. Энэ бодлоо хурдан хая. Уг бодол худал юм. Өнөөдөр танаас шаардагдах цорын ганц зүйл нь өөртөө итгэлтэй байх юм.

Үхэр

Оргил өөд яг л ялагч шиг гарч ирнэ. Төөрч, алдаа гаргасны үр нөлөө таныг удаан хугацаанд дагасан. Иймээс одоо ялагч байхад анхаарлаа хандуулаарай.

Ихэр

Өнөөдөр та магадгүй бүх юманд сэтгэл хангалуун бус байна. Гэхдээ энэ нь үндэслэлгүй зүйл юм. Мэдээж энэ нь танд сайн үр дүн авчрахгүй. Сэтгэл хангалуун бус байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Эсрэгээрээ өдрийг сүйрүүлнэ.

Мэлхий

Хэн нэгэн тан руу илэрхий сээтэгнэнэ. Өнөөдөр та хэн нэгний хүндлэлийг мэдэрч өнгөрүүлнэ. Магадгүй энэ өдөр таны амьдралын эргэлтийн үе байж болох юм.

Арслан

Өнөөдөр та ямар нэгэн мартсан зүйлээ санана. Магадгүй энэ нь олон жилийн өмнө гээсэн ямар нэгэн эд зүйл ч байж болох юм. Эсвэл магадгүй эртний мэдрэмж сэргэнэ. Гэхдээ та боломжийг ашиглахгүй бол аманд орсон шар тосыг хэлээрээ түлхсэнтэй адил зүйл болно.

Охин

Өнөөдөр ямар нэгэн шийдвэр гаргахдаа тааж бүү бодоорой. Таны зөн совин ашиглагдах таатай цаг үеийг хүлээж байна. Түүнийгээ ашигла.

Жинлүүр

Энэ өдөр та дэлхий ертөнцийг яаж харахыг хүснэ, яг тийм байх болно. Бүх зүйлийн төгсгөл ирчихээгүй байна. Бүх зүйлийг бүү шүү. Үргэлж тиймээрээ байхгүй шүү дээ.

Хилэнц

Урьд өмнө олж хараагүй гаргалгааг олж харахыг хичээ. Хувийн мэдрэмж, бусадтай харилцан ойлголцох тэнцвэрийг олоорой. Хэтэрхий их түлээ бүү хагал. Хэн нэгэн аль хэдийнээ түүнийг бэлдсэн.

Нум

Хэн нэгэн таныг юунд ч юм бэ буруутгавал энэ талаар бодох хэрэгтэй. Түүнд шалтгаан байна гэсэн үг. Ялангуяа тэр буруутгах үндэслэлээ хэлж байвал та өөртөө дүгнэлт хийгээрэй.

Матар

Өнөөдөр та ядарсан бие организмаа дулаацуулах таатай нөхцөлийг олно. Энэ нь сайхан ч хэтэрхий их дулаацвал залхуурах тул сэргэлт авах зайлшгүй шаардлагатай. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй юм.

Хумх

Өнөөдөр утсаар хий дэмий ярьж суух, чат бичих зэргээр цагаа үрэх хэрэггүй. Ярилцаж байгаа хүнийхээ нүд рүү харах шаардлагатай. Эс бөгөөс та үл хүндэлж байгаа мэт, таагүй мэдрэмжийг бусдад төрүүлнэ.

Загас

Энэ өдөр амиа хичээсэн байдал нь танд ашиг авчрахгүй. Өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийнэ. Гэхдээ хэн нэгэнд тусалж байхдаа түүний дэмжлэгийг мэдэрнэ. Ирээдүйд энэ нь танд хэрэгтэй байх тул туслахаас бүү татгалзаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top