Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төр батлан даах тогтоолын төсөл орж ирлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах байр суурийг сонирхлоо. Тэрбээр "Хөгжлийн банкны улстөрчдийн авсан зээлийг төр төлөх гээд байна шүү дээ. Энэ бол банк л дампууруулах ажиллагаа. Бид Түр хороо байгуулсан, бүр нам жин боллоо. Эцэстээ татвар төлөгчдийн мөнгөөр төлөх зам руу л явчихаж байгаа юм. Ирэх онд нийт 500 сая ам.долларын бондын гадаад өр төлнө. Гэтэл үүний хүү, өгөөж дэлхийн зах зээл дээр жилийн 30 хувь болчихсон байна. Өмнө нь авч байсан найман хувиас өндөр үнээр төлөх болж байна. Бондыг төр төлнө, төр төлнө гэдэг нь татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө гэсэн үг шүү дээ" хэмээн ярилаа. 
 
ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.112.22) 2022 оны 10 сарын 13

Төр төлдөг л юм бол иргэд бослого гаргана шүү. Зовж олсон мөнгөө хулгайч нарын жаргал, гэр бүлийн зугаа цэнгэл, сургалтад өгнө гэж байхгүй шүү.

0  |  0
Top