Д.Цогтбаатар: Хөгжлийн банкны хэрэг төр менежер биш хулгайч гэдгээ харуулсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас дараах байр суурийг сонирхлоо.

Тэрбээр "Төрийн нууцтай холбоотой мэдээллийг дэлгэчихээд түүнийг нь шүгэл үлээгч гэж үзэхгүй шүү дээ. Тэр чинь төрийн эсрэг гэмт хэрэг, эх орноосоо урвасан явдал болно. Түүнээс захиргааны шинж чанартай, олон нийтэд ил байх ёстой мэдээллээ нууцлаад байвал асуудал юм. Нууц байх ёстой юм нь нууц л байх ёстой" гэв. 

Түүнчлэн "Хүүхдийн мөнгө зэргийг даадаг л эдийн засаг байх ёстой. Уг нь, хувийн засаг давамгайлсан эдийн засаг байгаа шүү дээ. Төр муу менежер гэж хэн хэлээд байгаа юм гээд л төрийн компани байгуулаад байсан. Хөгжлийн банк гарч ирээд л төр менежер биш хулгайч гэдгийг харуулсан. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг л хувийн сектор хийдэг болсон. Ихэнх нь төр хийдэг болсон. Эцэстээ хүүхдийн мөнгөө ч төлж чадахгүйд хүрсэн байна. Төрийн өмчит аж ахуйн нэгж давамгайлсан эдийн засаг алсдаа үр дүн багатай. Үр дүн багатай гэдэг нь иргэдэд мөнгө өгч чадахгүй л байна гэсэн үг" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkk(118.200.42.171) 2022 оны 10 сарын 14

яг үнэн шүү, ТӨР ХАМГИЙН МУУ ХУЛГАЙЧ МЭНЭЖЭРҮҮДТЭЙ,, хулгайнаас хол байя гэвэл төрийн компаниудыг хувьчилж зарах хэрэгтэй

0  |  0
Зоч(103.161.242.184) 2022 оны 10 сарын 13

Төр бүгдий нь авснаас хүмүүс урд нь дугаарлах гэдгийг мартсаныг сэргээсэн. Үйлдвэрүүд нь захаасаа зогсож хүмүүс нь ажил хийх идэвх нь буурсан. Сөрөг үр дагаварууд нь их болж байна уу даа. Ер нь сүүлийн 4-5 жил соц үеийг заримдаа санагдуулаад байдаг болчихлоо шүү...

0  |  0
Top