Ё.Баатарбилэг: Сумын төв спорт заалаар яах юм гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг шүү

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.13/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Эрүүл мэндийн даатгал төлж, идэвхтэй ажил хийж байгаа иргэд эрүүл мэнддээ анхаарснаараа эрүүл мэндийн даатгалын шимийг хүртэхгүй байна. Энэ иргэдийг биеийн тамир, спортоор нь дэмжлэг үзүүлье гэж төсөвт сууж явж байгаад хасагдчихсан юм. Одоо сумын төвд спорт заал барих гэхээр сум спорт заалаар яах юм гэж ярьдаг. Энэ бол Үндсэн хуулийн асуудал шүү. Эрүүл мэндийг дэмжих сангийн журамд өөрчлөлт оруулаад явуулах боломж байна уу. Архи, тамхины татварын нэг хувийг нь төвлөрүүлдэг, дүнгээрээ 10 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой сан юм билээ. Иргэд эрүүл мэнддээ анхаарч, идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа тохиолдолд сангаас нь мөнгө өгөөд явах боломж байна уу" гэв. 

Үүнд, Сангийн яамнаас "Эрүүл мэндийн даатгалын сангийн зорилго нь өөр. Тиймээс үндсэн зарчмтайгаа нийцэхгүй болохоор боломжгүй" гэх хариултыг хэллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.110) 2022 оны 10 сарын 14

спорт заалаар яадаг юм бэ гадаа хүүхэд залуучуудын спорт талбай,ногоон байгууламжыг бий болгох хэрэгтэй ийм зүйл хийвэл арай бага зардал гарна

0  |  0
Top