Сүхбаатар дүүрэгт эрчим хүчинд холбогдоогүй 274 айлын асуудлыг шийдэхээр болжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд иргэд, сонгогчдоосоо ирсэн саналын дагуу Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хүсэлт хүргүүлсэн билээ.

Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хүсэлтийнх нь хариуг ирүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. 

Тэрбээр "Иргэд сонгогчдоос ирүүлсэн саналын дагуу Эрчим хүчний яаманд Сүхбаатар дүүрэг эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэл уналттай айл өрхүүдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор улсын төсөвт шаардагдах зардлыг суулгаж өгөх талаар хүсэлтийг хүргүүлсэн. Эрчим хүчний яам энэхүү хүсэлтийг хүлээн авч ирэх оны улсын төсөвт 1.1 тэрбум төгрөгийг суулгаж Сүхбаатар дүүргийн 16, 18, 19, 20 дугаар хороодын нийт 274 айлын эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдэж байна" хэмээн бичжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top