Х.Нямбаатар: Мөнгөн дүнгийн үүргээ 6 сар биелүүлээгүй бол ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙД тооцно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгалгүй байхаар тусгалаа. Хууль эсвэл гэрээнд  заасан мөнгөн дүнгийн үүргээ үргэлжилсэн зургаан сараар биелүүлж чадаагүй хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцно. Төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгах, түүний үйл ажиллагааг дахин шинээр сэргээхэд хууль оршино. Бизнес эрхлэх гэж байгаа хуулийн этгээдийн эрсдлийг хуваарилах, аварч үлдэх, төлбөрийн чадваргүй боллоо гэхэд ямар дарааллаар төлбөрөө гаргаж авах ёстой зэрэгт анхаарч хуулийг бүхэлд нь боловсруулсан" гэлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top