Х.Булгантуяа: Өр, авлагаа авч чадахгүйгээс олон компани дампуурч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Олон аж ахуйн нэгж, компани өр авлагаа авч чадахгүй байгаагаас бол дампуурч байна. Тэгэхээр шүүх дээр очлоо гэхэд шүүх тэр компанийн өмнөөс өр авлагыг нь хөөцөлдөж чадах уу. Өмнө нь шүүх шийдвэр гаргасан шүүхийн шийдвэр дээр авч чаддаггүй байсан. Жижиг авлагатай компани хэзээ ч өрөө авч чаддаггүй юм билээ. Энэ өр авлагыг нь барагдуулах дээр шүүх оролцож чадах уу" гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ! 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top