УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Дампуурлын тухай хуульд сэхээн амьдруулах байхгүй, шууд чандарладаг жишгээр явсан. Жишээ нь, манай гурван үсэгтэй компани санхүүгийн бэрхшээлд орсон. Тэгээд гаднаас олон мэргэжилтэн авч ирж найман сар ажилласан. Ингэж байж амжилттай зээлээ авсан байдаг. Нэг залууг шоронд аваачиж хийгээд 60 лицензийг нь хураагаад авчихсан. Одоо тэр хүмүүс нь баян, тэр залуу хоосон хоцорсон байдаг. Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болсон дампуурлыг яаж зохицуулах юм. Сонсох нь ээ, тэр наймар шарга дээр МАН-ынхан яваад ам.доллар дараад байна гэх сураг байсан" хэмээн ярилаа.
Үүнд, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Б.Пүрэвдорж гэдэг хүн их зоригтой. МАН-ын хэн гэдэг хүн найман шарга дээр явж байгаагаа хэл. Хоёрт, тэр гурван үсэгтэй компаниа хэлчихмээр байна. Таныг ийм бөөрөнхий хүн гэж бодсонгүй" хэмээн хошигноод авав.
Сэтгэгдэл ( 0 )