УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргаж, үг хэллээ.
Тэрбээр "Би иргэдтэй уулзалт хийж байгаа. Сая 19 дэх аймгийнхаа иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр иргэд олон саналыг хэлж байна. Иргэд мал авдаг хүн байхгүй боллоо, үнэ 40 хувь уналаа гэдэг асуудлыг ярьж байна. Х.Болорчулуун сайд аа, махны квотын асуудал хүндрэл учруулж байна. Нэг үхэр дээр 150 мянган төгрөг нь авлига, хээл хахуулд явж байна гэсэн үг. Одоо үхрийн махныхаа квотыг болих хэрэгтэй. Энэ жил 24 сая толгой мал тоолуулсан. Байгаль орчинд хүндрэлтэй, бэлчээрийн хомсдол бий болчихсон. Махны компаниудад хоёр жилийн мах хадгалагдчихсан байна. Тиймээс махны квотоо болих хэрэгтэй. Экспортод махаа гаргахгүй бол малчдын амьдрал сүйдлээ шүү дээ" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 4 )
Өнөөдөр Монголын хамгийн орлоготой хэсэг малчид л бна. Малчдын хүүхдүүд шиг мөнгөөр туйлж бга оюутнууд алга. Пүрэвдорж улсаа бүтнээр нь харж чадахгүй байгаа нь харамсалтай.
hud psda be
хуцдаг новш вэ
ooriinh ni orlogo jaahan buursiimaa da