П.Сайнзориг: Хэвлэлээр, эсвэл нэрээ нууцалж ШҮГЭЛ ҮЛЭЭЖ болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Нэрээ нууцалж шүгэл үлээж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж шүгэл үлээж болно. Тодорхой эх сурвалжаа нууцлах хамгаалалт хэвлэлийн салбарт байхгүй байгаа. Үүнээс болж мэдээлэл гаргасныхаа дагуу хэлмэгдэх, хавчигдах, шахагдах сөрөг үр дагавар гардаг. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчилж боловсруулж байгаа. Эх сурвалжаа нууцлах асуудлыг ч тусгаж өгч байгаа. Тодорхой хэмжээнд хэлэлцүүлгүүд явж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top