С.Ганбаатар: Би 19 жил архаг шүгэл үлээгчээр ажиллалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Өнгөрсөн 19 жил архаг шүгэл үлээгчээр ажиллалаа. Рио Тинто гэж 600 тэрбумын баялаг авч, 23 тэрбумын өрөнд оруулчихсан талаар 20-иод жил шүгэл үлээлээ. Зөрүүлээд Рио Тинто 18 тэрбум төгрөг зарцуулж, шүгэл үлээгчийг гутаалаа. Үүнийг яаж сэргийлж байгаа вэ. Хүнийг амьдралгүй болтол нь захиалгат шүглийг үлээдэг. Үүнийг яаж ялгаж байна вэ. Мань мэт яах вэ, үлээгээд үлээх ч мэдээлэлгүй болчихсон болохоор дэмжиж байна. Хуультай, хуульгүй аймшигтайгаар шүгэл үлээж хүн алж байгаа шүү дээ. Сонгуулийн үеэр өрсөлдөгчөө алах шүгэл үлээгчийг явуулдаг. Бүр тагнуулын газраас явуулдаг. Үүнийг яаж шийдэх вэ" гэсэн юм. 

Үүнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Яах аргагүй С.Ганбаатар бол шүгэл үлээгч. Бид санал бодол нийлдэг. Сая Монгол Улсын Засгийн газар зээлээр авч байсан хувьд хүртэх ёстой 34 хувийг үнэ төлбөргүй авах хэлэлцээ хийхэд С.Ганбаатар төдийгүй бусад шүгэл үлээгчийн гавьяа. Энэ бол шүгэл үлээгчийн хамгийг ойрын жишээ гэж хэлж болно. Бүгдийнх нь оролцоог хангасан шүгэл үлээгчийн тогтолцоог л гараж ирч байгаа юм" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch (194.230.144.202) 2022 оны 10 сарын 20

Yneheer ynen shyy.....\nManan mafiin Aluurchid hulgaichid luivarchid 30 iluu jiliin tursh tasraltgui mongoliig husaj hulgailj deeremdej tonoj offshort 40 terbum dollor nuusan....\nHyyrensyg hyrelsyh 5 terbum dolloriin hahuuli avaad manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin bool golig bolson

0  |  0
Top