АНУ-д анх удаа Ази гаралтай хүний хөрөгтэй мөнгөн тэмдэгт гарна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

 


Холливудын домогт жүжигчин Анна Мэй Вонг АНУ-ын мөнгөн тэмдэгтэд төрхөө мөнхлөх анхны Ази гаралтай америк болжээ.

Даваа гарагаас эхлэн тус улс Вонгын хөрөг бүхий 25 центийн зоосыг гүйлгээнд гаргах аж. Холливудын анхны Ази гаралтай од гэгддэг Вонг карьерынхаа явцад нийт 60 гаруй кинонд тоглосон байна. Тэрээр 14 настайдаа кинонд тоглож эхэлсэн ба анхны гол дүрээ “The Toll of the Sea” кинонд бүтээжээ. Карьерынхаа туршид Анна арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хохирогч болж байсан аж. “Shanghai Express” кинонд тоглосны төлөө тэр зургаан мянган ам.доллар авч байсан бол хамт тоглосон Марлен Дитрих 78166 ам.доллар авч байжээ. 1960 онд Анна Холливудын Алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой болсон байна.

Анна Мэй Вонгын хөрөг бүхий зоос нь Америкийн эмэгтэйчүүдийг зоосонд мөнхлөх хөтөлбөрийн хүрээнд гарч буй тав дахь зоос. Үүнээс өмнө сансрын нисэгч Сэлли Райд, хүний эрхийн төлөө тэмцэгч Маяа Анжело, чероки омгийн анхны эмэгтэй ахлагч Уилма Мэнкиллер, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн төлөө тэмцэгч Нина Отероу-Уоррен нарын хөрөг бүхий 25 центийн зоос гарч байв.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
otgontovuu (70.95.235.154) 2022 оны 10 сарын 20

medeelelee zuv oruulna uu Quarter dollar n 25 tsent shuu

1  |  0
доллар(202.179.26.89) 2022 оны 10 сарын 20

ядуу буурай улс орнууд доллар аар галаа түлэх цаг ойртож байна даа

0  |  0
Top