Ш.Адьшаа: Хөрсөнд буугаагүй, биелэгдэх боломжгүй хуулийг баталж болохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Хуулийн төслийг хэлэлцэх үед байр сууриа илэрхийлсэн. Хуулийн үзэл баримтлалын талаар олон судалгааны байгууллага, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь авлаа. Хуулийг батлан гаргах асуудал бол Монгол Улсын олон улсад хүлээсэн үүрэг. Өнөөдөр авлигын индексийг бууруулах нь зөв. Хууь зүйн байнгын хороонд хуулийг хэлэлцэхийг дэмжиж байсан. Гэтэл энэ хуулийг буцааж дахин боловсруулж оруулж ирэх шаардлага байна гэдэг бодолтой байна. Шүгэл үлээгчид олгох мөнгөн урамшууллын асуудлыг хэрэгжүүлэх эрх зүйн боломж, эдийн засаг нь хомс гэдэг ойлолттой байна. Торгуулиас гарсан мөнгөөр урамшуулна гэдэг ойлголттой байгаа болохоор орлогын эх үүсвэргүй байх нь байж болохгүй асуудал. Дээр нь төрийн тусгай чиг үүргийн байгууллага олж авсан мэдээллээ нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээх нь байж болохгүй асуудал. Хөрсөнд буугаагүй, биелэгдэх боломжгүй хуулийг баталж гаргаж болохгүй. Олон нийтийг талцуулна. Бид авлигатай тэмцэх ёстой, үнэн зөв мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах ёстой. Гэхдээ тооцоо судалгаатай, бусад хуультайгаа уялдуулж гаргах шаардлага байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top