Ш.Адьшаа: Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах увайгүй үйлдлээ боль!

2022 оны 10 сарын 21

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.10.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан зарим гишүүн горимын санал хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2023 оны төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийг татаж авахыг шаардаж, зарчмын байрь суурь илэрхийллээ.


Монгол Улсын Засгийн газраас Төсвийн хуультай уялдуулж, олон хуулийг өөрчлөх төслийн санал оруулж ирсэн. Тухайн санал дотор юу нуугдаад байгааг би гайхаж байна.

Энэ дээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байна. Засгийн газрын салбар хариуцсан сайдаас нь санал авахгүйгээр энэ хуулийн төслийг оруулж иржээ.

Энэ хуулийн төслийн гол үзэл баримтлал нь нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж, хандив тусламж авах тухай зохицуулалтыг оруулж ирсэн байна. Дээр нь ажиллах хүчний тухай асуудлыг хөндөж ярьжээ. Энэ одоо юу вэ!

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т зааснаар газрын доорх баялаг төр, нийтийн өмч байна гэж байгаа. Би өнөөдөр Ашигт малтмалынхаа хуулийн дагуу газар нутгийнхаа ихэнхийг лиценз нэрээр гадна, дотнынхонд өгчихсөн байна. Үүнээс үүдэж гарсан нийгмийн бухимдал ямар байгаа билээ. Гэтэл өнөөдөр Төсвийн тухай хуулийг далимдуулж, ийм зүйл оруулж ирсэн нь хадлага төрүүлж байна.

Өнөөдөр хэдхэн тооны хүнд ажил олгох, тэр нутгийн захиргааны байгууллагат хандив тусламжийг хуулиар олгосноор лиценз эзэмшигчид нутгийн иргэдэд хэдэн төгрөгийн хандив өгөөд, хандивыг нь сургууль, эмнэлэг гэдэг нэрийдлийн дор орон нутгийн хэдхэн дарга нар хувааж авдаг тогтолцоог хуулиаар баталгаажуулж байгаад харамсаж байна. Засгийн газар энэ хуулиа татаж ав аа! Ингэж болохгүй.

Дээр нь өнөөдөр урьдчилан төлөвлөн юм шиг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжит бус хуралдаан зарлаж, Их нууруудын хотгор гэдэг Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь байдаг энэ газарт ашигт малтмалын газрын тосны хайгуул хийлгэх асуудлыг авч хэлэлцэж байна. Энэ одоо юу вэ!

"Талх" Ганхуяг гэдэг нэг нөхөр очиж, өчигдөр өвс, тэжээл өгсөн. Дээр нь Ч.Ганхуягийн дүү Гантулга гэдэг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын Ашиглалтын үнэ, захиргааны дарга энэ нөхдүүд өнөөдөр баруун бүс, түүний дотор Хар ус нуурын ай сав газрын, гадаад дотоодынхонтой нийлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаар далайлгаж, хууль бус үйлдэл ажиллагаа явуулахыг бид зөвшөөрөхгүй.

Засгийн газар ийм увайгүй зүйлээ боль! Гуя дагуулсан хүзүү гэгчээр Төсвийн хуулиаар далимдуулж хулгай луйвар яаж хийх гээд байгаа юм бэ! Энэ хуулиа татаж авахыг би Засгийн газраас шаардаж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.72.218) 2022 оны 10 сарын 23

Саяхан ерөнхий сайд ГЕРМАНД ажиллахдаа ХОВДЫН МЯНГАД Сумын халзан бүргэдтэйн ордыг ГЕРМАНТАЙ хамтарч ашиглах тухай хөндсөн байна лээ.Хэрэв УРАН ашиглах талаар ярьж байвал ХАР УС нуурын ай савд багтдаг бөгөөд энэ ус бохирдвол 6 сумын ард иргэд , ховд аймаг тариа ногоо , мал аж ахуй эрхлэдэг газар тул Уут ч хүнс ногоогоо борлуулдаг тул аюулд өртөнө АШИГЛУУЛАХГҮЙ ШҮҮ

2  |  0
ЗОЧИН(192.82.72.218) 2022 оны 10 сарын 23

Хар ус нуурын ойр орчимд нефтийн нөөц байх магадлал маш өндөртэй газар.Бас мянгад сумын халзан бүргэдэйд нэгэн компани хайгуул хийгээд УРАНЫ нөөц илэрч нутгийн иргэд уг нөөцийг ашиглуулахгүй гэдэг шаардлага тавьсан байдаг. Хар ус нуурын ай савд багтдаг газар юм.НЕФТЬ ч тэр УРАН Ч тэр газрын хөрсөнд ус шахаж оронд нь дээрхи бүтээгдэхүүнийг гаргаж авдаг тул ХАМГААЛАЛТАНД БАЙДАГ ЦОГЦОЛБОР ГАЗАРТ ТУС ТУС ОРД НӨӨЦТЭЙ ГАЗАР , ХАЙГУУЛ АШИГЛАЛТ ХИЙХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙГАА ЮМ.ХАР УС НУУР ЯМАР НЭГЭН БАЙДЛААР НӨЛӨӨЛӨЛД ӨРТВӨЛ ДӨРГӨНИЙ УЦС ыг ашиглах боломжгүй болж байгаа юм

1  |  0
zochin(103.26.195.193) 2022 оны 10 сарын 22

bi teer jil zuznharaa aluulsan ah hamatan oshog chini ah duuges abchila.yadagin bee zuger shuu chini 1 ohin tamalj alchla zeremeg bolhin harad siahan baian gej nogoo shorongin atamna aarj ired helsen.a

0  |  0
zochin(103.26.195.193) 2022 оны 10 сарын 22

bi chmad heljna bi ter uhdge ah oshog abchila chini neg huuger chin togloj zeremdge blgo.bi jostoi amair hjilaa daa gej bodod taiban galzurlagui uheree.

0  |  0
zochin(103.26.195.193) 2022 оны 10 сарын 22

ter dolgiono geel neg muhai shorongin hulagar tomoo gedge shuu.

0  |  0
zochin(59.153.86.119) 2022 оны 10 сарын 22

энэ нам ярьсан муу юмнууд хачин муу юм хийхдээ гаршсан юм байна л даа.\n

0  |  0
zochin(66.181.176.67) 2022 оны 10 сарын 22

chi asrahin huuhed huu abijil neeh bajan ailin 1 ohin ergulj guigel chi neeh odoo yu jan bolisn.

0  |  0
DR. UROLOGIST(197.211.53.45) 2022 оны 10 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
ЗОЧИН(43.242.243.31) 2022 оны 10 сарын 21

ашигт малтмал аль аймагт илрэв тэр аймгийн баялаг. аймгагүй хүн огт баялаггүй. энэ үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчиж б/на

1  |  0
ЗОЧИН(43.242.243.31) 2022 оны 10 сарын 21

ашигт малтмал аль аймагт илрэв тэр аймгийн баялаг. аймгагүй хүн огт баялаггүй. энэ үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчиж б/на

1  |  0
Top