Н.Алтанхуяг: Төсвийн хуультай зэрэгцээд хуулийн хулгай орж ирж байна

2022 оны 10 сарын 21

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.10.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан зарим гишүүн горимын санал хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2023 оны төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн зарим хуулийн төсөлд шүүмлэлтэй хандсан юм.


Тэрээр "Ш.Адьшаа гишүүний хэлж байгаа саналыг дэмжиж байна.

Улсын төсвийг хэлэлцэх үеэр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн ийм юм орж ирдэг л дээ. Энэ удаа бол буруу юм хийж байна гэж бодож байна.

Б.Жавхлан сайд, Засгийн газар, УИХ, Ардын намын 62 тар нар анхаарахгүй бол болохгүй.

Үүнийг хуулийн хулгай гэж нэрлэдэг юм л даа. Төсвийн хуулийг хэлэлцэж байхад хажуугаар нь янз бүрийн хууль оруулж давхар батлуулдаг практик өмнө нь ч бас явж байсан.

Энэ дээр өмнө нь гарч байсан гурван жишээ та нарт хэлье.

Монгол Улсын Шадар сайдын тухай асуудлыг Төсөв дагадаг хуулиар ярихгүй ээ. Шадар сайдтай байж болно оо. Хөгжлийн асуудал хариуцсан сайд нь шадар сайд байхыг би хувьдаа дэмждэг. Гэхдээ төсөв ярьж байхад хулгай хийж хажуугаар нь оруулж ирж, тэр хүний урд “Шадар сайд” гэдэг үгийг нэмж болохгүй. Энэ бол Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиар тусгайлан хэлэлцэж, ярих ёстой. Яагаад ийм хулгай хийгээд байгаа юм бэ, би ойлгохгүй байна.

Хоёрт дахь нь Ашигт малтмалын тухай хууль. Ялангуяа Ардын намынхан Ашигт малтмалын асуудлаар монголчууд баялагтаа эзэн болох юм уу, эс болох юм уу. Эсвэл та нар амлалтаасаа буцчихсан юм уу гэдгээ ард түмэндээ хэлмээр байна.

Одоо энэ Ашигт малтмалын тухай хуулинд орж ирж байгаа өөрчлөлт бол Ж.Ганбаатар сайд нь өөрөө санал өгөөгүй байхад Төсвийн хуулийг дагуулж хулгай хийж байна.

Орон нутагт эрх мэдэл өгөх нэрийдлээр орон нутаг хээл хахуульд идэгдэх боломжийг гаргаж өгч байна. Үүнийг бас хуулийн хулгай гэж хэлнэ.

Гуравдугаар жишээ нь үүсмэл орд гэж шинэ юм гаргаж ирсэн. М.Энхболд УИХ-ын дарга, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхад “Үүсмэл орд” гэдэг шинэ нэр томъёо орж ирсэн. Хэзээ орж ирснийг нь үзэхэд мөн л Ашигт малтмалын тухай хууль хэлэлцэж байхад оруулж ирээд, одоор Эрдэнэт дээр байгаа хэдэн овоолгыг миний өмч гээд сууж байгаа юм. Жишээ нь нэг компани гэхэд 2 тэрбум америк долларын овоолгыг авчихаад “миний өмч” гэнэ. Яагаад гэхээр хуулийн дагуу үүсмэл орд, Эрдэнэтийн өмч биш гэнэ. Ёоё энэ олон хулгайгаа зогсоохгүй юм уу!

Г.Занданшатар дарга жижүүрийн хариулт өгч байгаа юм. Тэр байнгын хороо дээрээ ярь л даа гэдэг.

Би ард түмний өмнө хариуцлагатай хэлье. Бид их хуралд үйл ажиллагаа явуулж байгаа юм алга байна. Ардын намын 62 хүнтэй та бүхэн бодлогоо гаргаад, зөв гэж бодож байгаа бол яваарай.

Бид их хурал дээр үг хэлээд, ард түмэн үг хэлээд хууль болохгүй байна. Болох боломж ч үгүй юм байна. Болгодог ч үгүй юм байна. Арай хэтрүүлчихсэн байна та нар. Энэ дээр анхаарал тавиарай.

Улсын төсвөө яриад, ирэх жил яаж амьдрах вэ гээд ярьж байхад хажуугаар нь хууль оруулж ирээд “хусаж” байдаг. Гишүүд үндсэн асуудал, төсөв мөнгөө яриад, үүнд төдийлөн анхаарал өгдөггүй юм. Нэг мэдэхэд ийм хууль гарчихсан байдаг.

Одоо энэ дээрээ та нар анхаарахгүй юм уу! Үүнийгээ засаж залруулахгүй юм уу! Энэ маш буруу юм явж байна. Анхаарал тавиарай" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
магсар(124.158.67.180) 2022 оны 10 сарын 22

Н.Алтанхуяг,Адьшаа нар зөв ярьж байнаа ингэж болохгүйээ Үр дагавар нь буруу гарна.Хахууль авилгал тухайн сумын удирдлагуудын үндсэн ажил болж хувирна.

0  |  0
DR. UROLOGIST(197.211.53.45) 2022 оны 10 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Top