Хонь
Өнөөдөр ямар хүмүүстэй байх, юу ярихаас эхлээд дараагийн хоёр долоо хоногт таны хувь заяа хэрхэн өрнөх нь шийдэгдэнэ. Ярилцах хүмүүсийгээ анхааралтай сонгох хэрэгтэй.
Үхэр
Энэ өдөр та гэнэт нууцлаг зүйлсээр хүрээлэгдсэн мэт мэдрэмж төрнө. Олон сониуч хүмүүсийн анхаарлыг ч татах болно. Тэднийг хуурах, жолоодох нь огт ашиггүй. Гэнэт бий болсон хуурамч нэр хүндийг цаашид ашиглах боломжгүй.
Ихэр
Зарим зүйл танд хамаагүй ч “Энэ бол миний хэрэг биш” гэж байнга ярьж болохгүй. Ялангуяа өнөөдөр энэ арга огт хэрэггүй. Хэдий яаж хийхээ мэдэхгүй байгаа ч жүжиглэх хэрэггүй.
Мэлхий
Өнөөдөр өдрийг сайн найз нөхөдтэйгөө хамт өнгөрүүлэх нь зүйтэй. Хэдэн шил шар айраг дундаа тавиад элдвийг ярилцахад тохиромжтой. Гэхдээ хэдэн хүн байгааг тооцож, хэмжээнээс бүү хэтрүүл. Бүтээлч үйл ажиллагаа өнөөдөр амжилтад хүрэхгүй.
Арслан
Зөн совин тань их хэмжээний мэдээлэл илгээнэ. Хэрэв та юу хийхээ мэдэж байвал эргэлзэх хэрэггүй. Харин ч баяртайгаар хий.
Охин
Өнөөдөр бүү жүжиглэ. Хүчтэй мэдрэмж нь уйтгартай байдлыг гэрэлтүүлнэ. Гэхдээ эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг зүйлсийг бүү хий. Явган алх.
Жинлүүр
Өнөөдөр та нарийн төвөгтэй ажилд тийм ч азтай байхгүй. Тиймээс гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд хүрэхгүй байх нь дээр. Ажил дээрээ эсвэл найз нөхөдтэйгөө байхдаа анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй.
Хилэнц
Баяжих бодит боломж танд байна. Туршлагатай ч байлаа, үгүй ч байлаа боломжийг ашиглахыг хичээ. Эс бөгөөс хэн ч танд туслахгүй.
Нум
Өнөөдөр ганцаараа байхдаа хамгийн сайхан мэдрэмж авах болно. Гэхдээ энэ нь амжилтад хүргэх магадлал багатай тул өөрийгөө дайчлах хэрэгтэй болно. Гол нь чимээ шуугианаас хол байхыг хичээ.
Матар
Энэ өдөр таны ирээдүй гайхалтай байх болно. Ямар нэг зүйлийг сонгох хэрэгтэй болно. Бүх боломжийг нэг дор ашиглах боломжгүй юм. Хамгийн гол нь сонголтоо зөв хий.
Хумх
Өнөөдөр таны тайван бус байдал их хор хөнөөл учруулж болзошгүй. Бүх зүйлийг барьж авах шаардлагагүй. Хүч чадлаа хамгийн их ашиг тустай зүйлд зарцуулаарай.
Загас
Өнөөдөр бүх зүйл жигд бус болж хувирах тул үйлдлийнхээ дарааллыг алхам алхмаар бичиж тэмдэглэ. Тэмдэглэх, төлөвлөх нь үр дүнтэй байх болно гэж од эрхэс танд амлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )