Туркт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Туркийн баруун хэсэгт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төв (EMSC)-өөс мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Дюже хотоос 14 км-ийн зайд зургаан км-ийн гүнд байсан аж.

Газар хөдлөлтийн үеэр хохирол учирсан талаар мэдээлэл одоогоор алга байна.

Үүний өмнө Мексикт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top