“Thethirdpole” сайтад нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Д.Оюунчимэг Монголын нийслэл Улаанбаатар хотын зах хэсэгт амьдардаг. Тэр тахиа, галуу үржүүлж, хүнсний ногоо тарьж амьдардаг. Тэрбээр “Намайг жаахан байхад 10 өдөр бороо орсон ч манай гудамж усанд автдаггүй байсан” хэмээн ярив. Оюунчимэг одоо 40 гарч яваа. Харин одоо бол ердөө 10 минут ширүүн бороо ороход л тарьсан бүхэн нь усанд автаж буй талаар тэрбээр ярьж байна. Ширүүн борооноос үүдэлтэй үер нь үр тарианд сөргөөр нөлөөлөхөөс гадна өөр олон бэрхшээл үүсгэдэг байна. Оюунчимэг бороо орж эхлэхээр айдаг тухайгаа хэлж байлаа.
Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд Монголд хур тунадасны байдал өөрчлөгдсөнийг цаг уурчид тогтоожээ. Жилд ордог хур тунадасны хэмжээ тогтмол байдаг ч сүүлийн жилүүдэд илүү их хур тунадас буух болжээ. Энэ нь мал аж ахуйд хүртэл сөргөөр нөлөөлж, малгүй болсон малчид хөдөөнөөс хотыг зорьж, Улаанбаатарын гэр хорооллыг өргөжүүлэхэд ихээхэн нөлөөлж байгаа юм. ОБЕГ-аас мэдээлснээр 2004 онд есөн удаа усархаг бороо орж, үер буусан тохиолдол бүртгэгджээ.
Өнгөрсөн 18 жилийн хугацаанд энэ тоо өсөж, албан ёсны мэдээллээр өнгөрсөн онд 72 гамшиг бүртгэгдсэн байна. Сүүлийн 70 жилийн хугацаанд Монголын дундаж температур хоёр хэмээр дулаарсан тухай Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Улаанбаатар хот дахь Засгийн газрын харьяа Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны албаны дарга, ахлах судлаач, Д.Дуламсүрэн “Халуун байвал ууршилт ихэснэ” гэж тайлбарлав. Агаар дахь чийгшил ихсэх нь илүү олон удаа, хүчтэй бороо орж, бороо орно гэсэн үг бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө юм.
ХҮМҮҮС ХӨДӨӨГ ОРХИН ХОТ РУУ ЯВЖ БАЙНА
Монголын тэгш өндөрлөг нь хүйтэн, хуурай, жилийн хур тунадас 50-400 мм-ийн хооронд хэлбэлздэг. Монголын нүүдэлчин малчид олон мянган жилийн турш хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож ирсэн. Гэвч сүүлийн үед гэнэтийн аадар бороо орж, урт хугацааны ган гачиг болох нь тогтворгүй цаг агаарыг даван туулахад хүрчээ. Энэ нь ган гачиг, үер болж, бэлчээрийн доройтолд хүргэж байна гэж Дуламсүрэн хэлэв. “Хуурай хөрсөн дээр их хэмжээний хур тунадас ороход хэзээ ч хөрсний гүнд ордоггүй. Харин бороо урсаж, үер болдог.
Монголын хахир өвлийн улиралд гэрүүд салхинд тэсвэртэйгээс гадна хүйтнээс хамгаалдаг. Гэхдээ гэр үерт амархан автдаг. 2004 оноос хойш Монгол Улсад 3500 гаруй гэр үер, аадар борооны улмаас сүйдсэн. Энэ хохирлын талаас илүү хувь нь сүүлийн дөрвөн жилд гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Улаанбаатар хотын эргэн тойронд хур тунадасны горим өөрчлөгдөж, хотжилттой уялдан их хотын эргэн тойронд үер усны аюул ихсэж байна.
Жил бүрийн 6-8 дугаар сард цусан суулга, сальмонеллез, гар хөл амны өвчлөл дээд цэгтээ хүрч байгааг Монгол Улсын Засгийн газрын Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Улаанбаатарт зам, цахилгааны шугам, бохирын шугам дутмаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оны эхээр Улаанбаатар хотын удирдлагууд бохирын шугамыг шинээр барьж байгаа гэж мэдэгдэж байсан ч нийслэлд 300 км бохирын систем, усан сан байгуулах шаардлагатай хэвээр байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)