Д.Рэгдэл: ДНБ-ийнхээ 1%-ийг шинжлэх ухаанд зарцуулж чадвал улс хөгжинө

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох зорилготой хэлэлцүүлэг /2022.12.02/ Төрийн ордонд боллоо. Энэ үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлээс шинжлэх ухааны салбарын өнгөрсөн ба одоогийн нөхцөл байдал, цаашид улс орны хөгжилд эрдэмтэн судлаачдын үүрэг оролцоо ямар түвшинд байвал хангагдах тухайд тодруулав.  


-Өмнөх тогтолцооны үед шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдын зүгээс гаргасан санал санаачилга, бүтээл туурвилыг улс орны хөгжилд нэвтрүүлэх явдал ямар түвшинд байв? 

-Социалист тогтолцооны үед шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглах явдлыг бодлого төлөвлөлттэйгээр хэрэгжүүлдэг байсан. Ялангуяа, томоохон үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн төсөвт шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх зардлыг нь заавал ч үгүй тусгаж өгдөг байсан. Нэгэнт зардал туссан учраас хэрэгжих нь тодорхой ийм л тогтолцоо байсан. Одоогийн АПУ ХК-ийг байгуулахад үндсэн суурь технологийг нь Химийн технологийн эрдэмтэд гардан хийж байлаа. Тэр дагуу анхны бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлээс гарч, хэрэглэгчдийн гар дээр очсон байдаг.

Мөн нарийн ноолууртай ямааны шинэ үүлдэр бий болгох асуудлыг ХАА-н эрдэмтэн судлаачдад даалгаж өгсний дагуу бий болгосон ноолуур, ноолууран бүтээгдэхүүнүүд өнөөг хүртэл Монголын шилдэг бүтээгдэхүүн хэвээр байх жишээтэй. Энэ мэтээр төлөвлөгөөтэйгөөр шинжлэх ухааны ололт бүтээлийг улс орны хөгжлийг түргэтгэх чиглэлд ашигладаг байсан.

Ер нь шинжлэх ухааны ололт амжилтыг амьдралд нэвтрүүлснээр улс орны хөгжлийг хэдэн хувиар, хэд дахин нэмэгдүүлсэн гэх тооцоо судалгаа Монголд байхгүй ч бодлого төлөвлөлттэйгээр ард иргэдийнхээ хэрэгцээг хангадаг, тодорхой тооны бүтээгдэхүүнийг экспортод гаргах чадамжтай орон байсан.

Ер нь аливаа улс ДНБ-ийнхээ 1 болон түүнээс дээш хувийг шинжлэх ухаан, технологийнхоо салбарт зарцуулж байж, тухайн салбар эргээд улс орныхоо эдийн засагт бодитой үр дүн үзүүлдэг. Энэ бол дэлхий дахинд хийгдсэн судалгааны тооцоолол юм. 

-Сүүлийн 30 жилд бид хэрхэн явж ирэв. ?

-Манай улс 1990 он хүртэл ДНБ-ийхээ 1 хувийг шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж чаддаг байсан. Тухайн үетэй харьцуулбал өнөөдөр 10 дахин бага хувь хэмжээний зардлыг шинжлэх ухааны салбарт суулгаж байна. Хэрэв улс орон ДНБ-ий 0.8 хувиас доош хэмжээний санхүүжилтийг шинжлэх ухааны салбартаа зарцуулбал тус салбар үзэгдэл хэлбэртэй хөгжинө гэж үздэг. Энэ нь шинжлэх ухааны салбараас бүтээл туурвил гардаг ч улс орны бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт болохгүй л гэсэн үг. 

Монголд сүүлийн 30 гаруй жилд төрийн бодлого алдагдсан. 1990-2000 оны үед тус салбарыг бүр зөнд нь орхичихсон. Энэ үед нэг хэсэг чадварлаг эрдэмтэд салбараасаа гараад явчихсан. Хүний нөөцийн тасалдал яг энэ үетэй холбоотой. 1997 онд уг салбарт нийт 6000 хүн ажиллаж байв. Тэр үед Засгийн газраас ийм том салбарыг авч явахад хүнд юм байна гэж үзээд, 100 орчим эрдэм шинжилгээний байгууллага байсныг 30 орчим болгож цөөлөөд, 6000 ажилтан ажиллагсадыг 3000 болгож цомхотгосон. Үүний хүчинд салбар тогтож үлдсэн. Ингээд 2000-2010 оны хооронд шинжлэх ухааны салбар 10 жил хөгжих бодлогоо гаргаж, санхүүжилтийнхээ арга хэлбэрийг тогтоосноор жаахан тэнцвэржих байдал руу орж ирсэн. 2010 оноос хойш уг салбарыг хөгжүүлэх бодлого ямар нэг хэмжээгээр явж буй. Үүний хүчинд хүний нөөцийн хувьд бэхжсэн. 

Нөгөө талаасаа шинжлэх ухааны салбар нь том утгаараа мэдлэг үйлдвэрлэдэг салбар. Мэдлэг үйлдвэрлэл ойрын хэдэн жилд эрс сайжирсан. Сая хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг дэлхийн шинжлэх ухааны салбарын мэдлэгийн бүтээгдэхүүнээрээ Азийн 47 улс орон дотроо гурван сая хүн амтай Монгол Улс 20 дугаарт эрэмбэлэгдэж байгааг хэллээ. Энэ бол өндөр үзүүлэлт. 

Тухайлбал, Боомтын сэргэлтийн хүрээнд ирэх 10 жилд том дүнгээрээ 150 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан. Ер нь ойрын хугацаанд 40-47 их наяд төгрөг дотор эргэлдэх төслүүд хэрэгжиж байж Шинэ сэргэлтийн бодлого бодитойгоор хэрэгжинэ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төслүүдэд шинжлэх ухааны салбарынхны оролцоог хангах тухайд Ерөнхий сайд маш тодорхой асуудлыг мөн дурдлаа. Энэ мэтээр шинжлэх ухааны салбарт оруулж байгаа төсвийн зардал эрс нэмэгдэх нь. Дээр дурдсан 1 хувь руугаа орж ирэх бүрэн боломжтой болж байна. Энэ салбарт төдий хэмжээний дэмжлэг үзүүлбэл эрс хөгжих найдвар харагдаж байна.

-Өнөөдөр Ерөнхий сайдын түвшинд эрдэмтэдтэйгээ хамтрах, тэднийг дэмжих бололцоотой гэдгээ зарлалаа. Өмнө нь эрдэмтэн судлаачид өөрсдөө л бидний энэ ажлыг төрийн бодлогод тусгаач гэх маягтай, улстөрчдийн хойноос хөөцөлдөж яваа харагддаг байсан?

-Төрийн бодлогын түвшинд зарлан тунхагласан тохиолдол байхгүй. Өнөөдөр ийнхүү албан ёсоор хамтрахаа илэрхийлж, бодлогын түвшинд татан оролцуулна. Шинжлэх ухааны салбарыг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд оролцуулах нөхцөл бололцоо, эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө хэмээсэн нь маш өндөр түвшинд асуудлыг гаргаж тавьж байгаа хэлбэр юм.

Эх сурвалж: Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
Уншигч(192.82.74.114) 2022 оны 12 сарын 05

Хуучин хүүгээс шинэ дэвшил гарахгүй ээ, хүнээр хоолоо халбагадуулах санаатай л байгаа

0  |  0
зочин(64.119.17.152) 2022 оны 12 сарын 05

САНХҮҮ МӨНГӨНӨӨС ГАДНА ШИНЖЛЭХ УХААНЧ АВЬЯАСТАНГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ. ШИНЖЛЭХ УХААНЫГ УДИРДУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ИХ МӨНГИЙГ ИДЭЭД ДУСНА БИЗДЭЭ. ХАМААТАН САДНЫ БҮЛЭГЛЭЛЭЭРЭЭ.

0  |  0
Зочин(202.126.88.233) 2022 оны 12 сарын 05

Мөнгө. Санхүүгүйгээс болоод гацсан ямар шинэ нээлт технологиуд байна. Олон нийтэд зарлаач

0  |  0
Top