Жанжин Д.Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг Улаанбаатар хотын даргын өгсөн чиглэлийн дагуу эрчимжүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэн хоёр цаг тутамд үзлэг хийж, шаардлагатай арга хэмжээг авсаар байна.
Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар төв талбайд ажиллан хүмүүст үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өглөө. Жагсаал эхэлснээс хойш НЭМГ-ын яаралтай тусламжийн дөрвөн баг 24 цагаар бэлэн байдалд ажиллаж, нийт 100 орчим хүнд тусламж, үйлчилгээ үзүүлээд байгаа юм.
Түүнчлэн шөнө хонож буй жагсагчдад дулаацах нөхцөл бүрдүүлэх үүднээс том оврын автобус гарган Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршууллаа.
Сэтгэгдэл ( 0 )