ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн эрэлхэг байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Хонь

Өнөөдөр та хүчээ тооцоолоход амаргүй байна. Та ямар нэгэн зүйлийг сүйтгэж мэднэ. Нөхцөл байдал таны хяналтаас гарч магадгүй. Дээд зэргээр болгоомжтой байгаарай.

Үхэр

Таны эрэлхэг байдал сэрнэ. Эрүүл мэндийн таагүй байдал үүсээсэй гэж хүсэхгүй байгаа бол биед тань хор болох зүйлийг бүү хий. Гэрийнхээ тавилгыг солих, шилжүүлэхийг хүсвэл энэ ажлаа болгоомжтойгоор эхлээрэй.

Ихэр

Ертөнцийн эзэн мэтээр өөрийгөө мэдэр. Өнөөдөр танд бүхий л зүйлийн үндэслэл, шалтгаан нь олдоно. Дүрдээ орвол дэлхий ертөнцийг хөнгөнөөр эмх журамтай болгохыг хичээгээрэй.

Мэлхий

Та эмх цэгцтэй бөгөөд бэлэн байх болно. Үйлдэл хийхдээ яараарай. Зарим хүмүүсийн үйлдэлд хариу арга хэмжээ авах хэрэгтэй болно.

Арслан

Таныг сонсох хүн байгаа үед л тайлбар өгөх нь зүйтэй. Хэрэв хүмүүс таныг сонсохыг хүсэхгүй байгаа бол тайлбарлах хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө хүссэнээр хий. Эсвэл маргааш хүртэл хүлээ.

Охин

Өөрийг тань юу зовоож байгаа талаар хэн нэгэнтэй ярилц. Магадгүй та гэнэтийн тусламж авна. Эсвэл ядаж хэрэгтэй зөвлөгөө авах болно.

Жинлүүр

Хэрэв та өөрийгөө байгалийн хаан, орчлон ертөнцийн эзэн мэтээр бодож, мэдрэмжгүй хэвээр байвал амжилтад хүрэхгүй. Амжилт хажуугаар өнгөрөх болно. Заналхийлж байгаа зүйлийг бодит хохиролгүйгээр даван туулахыг хичээ.

Хилэнц

Өнөөдөр та өөрийн төсөөллийг ажиллуулж чадна. Үдэш унтах үеэр хар дарсан зүүд зүүдлэхээс эхлээд олон зүйл тохиох боломжтой тул мэдрэлээ гамна. Харанхуйд гарахаас айж байгаа бол хэн нэгнийг дагуулж яв.

Нум

Сар танд урам зориг өгөх байрлалд байна. Хамгийн тохиромжгүй мөч гэж байдаггүй. Та бүх зүйлд бэлэн байх ёстой. Одоо л эхэл.

Матар

Өнөөдөр танд өөр хэн нэгний тоглоом болох эрсдэл нүүрлэж байна. Цаг хугацаа хамгийн чухал ч хүсэл байхгүй бол чухал зүйл тань бүтэхгүй. Хүсэхгүй байгаа зүйлдээ битгий нэгдээрэй, өөрийгөө бүү ятга.

Хумх

Үнэгүй бэлэг авчирч буй хүмүүсээс ай! Таны хэлсэн үг ухаалаг байх бөгөөд одоо ч гэсэн ач холбогдлоо алдаагүй байна. Үүнийг санаж байгаарай.

Загас

Өнөөдөр хүмүүс таны үгийг зүрх сэтгэлдээ хэт ойр тусгаж авах болно. Тиймээс нөхцөл байдал ямар байсан ч болгоомжтой байгаарай. Эс тэгвээс танд бусдын “түргэн тусламж” хэрэгтэй болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top