Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Хе Гё энэ сарын 20-ний өдөр "Netflix", "KST"-р цацагдах "The Glory" киноны хэвлэлийн бага хурлалд оролцсон. Энэ үеэр авсан гэрэл зураг дээр ялимгүй хөгшин гарсан нь шүтэн бишрэгчдийнх нь дунд маргаан дэгдээжээ.
Түүнийг Өмнөд Солонгосын "мөнхийн гоо үзэсгэлэн" хэмээн нэрлэх нь бий. Энэ жил 41 нас хүрсэн хэдий ч 20 настай мэт залуу харагддаг нь олон нийтийн ярианы сэдэв болж байсан билээ.
Үүнтэй холбоотой Сун Хе Гёг "The Glory" киноны хэвлэлийн бага хурлын үеэр авахуулсан зураг болон бичлэгээ устгуулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл цацагдаад байгаа аж.
Энэ тухай мэдээлэлд "The Glory" киноны продюсерүүд хариулт өгчээ. Продюсерүүд "Сун Хе Гёгийн гадаад үзэмжтэй холбоотой маргаан дэгдсэнтэй холбоотой зарим постер, зураг, бичлэг зэргийг устгасан нь үнэн. Гэхдээ энэ нь Сун Хе Гётой холбоотой асуудал биш. Дуу кино нээлтээ хийхээс өмнө цацагдсан учраас устгагдсан. Постерын хувьд эндүүрэл гарч засвар хийгдэх шаардлагатай зураг орсон байсан тул буулгасан. Сун Хе Гё зураг, бичлэг зэрэгээ устгуулах хүсэлт гаргаагүй" гэжээ.




Сэтгэгдэл ( 5 )
Хорвоогийн жамыг яалтай
40 наст залуухан нас шүү дэ
Тамтай ч юм доо өөрөөрөө эрх чөлөөгүй
50 гараад явчихсан настай гээд бичээд байсан , тэгсэн одоо 40 гараад явж байгаа гэж бичээд насс , энэ зураг яавч 20 иод настай охины зураг шиг харагдахгүй ээ
Ийм балай юм нийтэлдгээ больмоор юм аа