[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хийжүүлсэн ундаанаас татгалзах 5 ШАЛТГААН

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

Хийжүүлсэн ундаа, хийжүүлсэн ус нь эрүүл мэндэд маш хортой. Иймээс та эрүүл мэндийнхээ төлөө хийжүүлсэн ундаанаас татгалзах ёстой юм. Ийм төрлийн ундаа, уснаас татгалзах таван шалтгааныг дурдъя.


Хоол илүү сайхан амтагдах болно

Хийжүүлсэн ундаанаас татгалзсанаар хоол илүү гоё үнэртэй, амттай болж байгааг та мэдрэх болно.

Чихрийн шижингээс сэргийлнэ

Есөн жилийн турш явуулсан судалгаагаар гаазтай ундаа хэрэглэдэг хүмүүс чихрийн шижин тусах, бодисын солилцооны хямрал үүсэх эрсдэл нэмэгджээ.        

Яс илүү бат бэх болно

Хийжүүлсэн зүйлээс зайлсхийх нь ясыг бэхжүүлж, хугарах эрсдэлийг бууруулна. Судалгаагаар өдөр бүр хийжүүлсэн ундаа уух нь ямар ч насны эмэгтэйчүүдийн ясны эрдэсийг муутгаж, 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд ​​хүзүүний үений хугарал үүсэх эрсдэлийг 14 хувиар нэмэгдүүлж байгааг тогтоожээ.

Толгой өвдөхөө болино

Хэрэв толгой тань байнга өвддөг бол хийжүүлсэн ундаатай холбоотой байж болох юм. Чихэрлэг найрлага нь тархи, мэдрэлийн тэнцвэрт байдалд нөлөөлж, түгшүүр, нойргүйдэлд хүргэдэг.

Бөөр илүү сайн ажиллана

Бөөр нь хорт бодисыг биеэс зайлуулж, цусны даралтыг тогтворжуулдаг учир хийжүүлсэн ундаанаас татгалзсан хүн хоол хүнснээсээ эрдэс бодис хангалттай авах болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top