Улаанбаатар хотоос орон нутаг шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн гишүүдийн Хэнтий аймагт ажиллах сургалт, хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Дэд сайд М.Ганхүлэг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг Хэнтий аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, төрийн байгууллагын удирдах ажилтан, албан хаагчид, иргэдэд танилцуулж, мэдээлэл өгсөн юм.
Мөн “Нээлттэй аймаг” хөтөлбөр, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нэг чепак дэд сайд байнаа. Данхын цүнхчин үү