SMH: Монгол Улс гуравдагч орнуудтай  харилцаа тогтоохыг оролдож байна

2022 оны 12 сарын 28

“Sydney Morning Herald”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Хойд талаараа Орос, өмнөд талаараа Хятад гэсэн геополитикийн томоохон амбийцтай хоёр улсын  хооронд оршдог төв Азийн Монгол Улс Канберра болон Улаанбаатарын харилцааг ойртуулахыг хүсэж байна. 

Монгол Улс Австралитай ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлстэй гэдгээ тунхаглаж, тус улсын Шадар сайд С.Амарсайхан "Хятад, Орос, дэлхийн аль ч улс гэлтгүй хүч хэрэглэхийг дэмжихгүй" гэв. Монгол Улс хоёр гүрнээс эдийн засгийн хувьд хараат байдгаас үүдэн ОХУ-ын Украин дахь дайн, Хятадын Тайваньд заналхийлж буй асуудалд төвийг сахисан байр суурь баримталж ирсэн. Гэвч хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр гуравдагч орнуудтай гүнзгий харилцаа тогтоож, бие даасан гадаад бодлого явуулж эхлээд буй. С.Амарсайхан  Монгол Улс “Нэг Хятад бодлого”-ыг дэмжиж байгаагаа  илэрхийлсэн ч өмнөд хилтэй нь залгаа Хятадын хойд муж болох Өвөрмонголд Бээжингийн үйл ажиллагааг шүүмжилдэг.

Хятадын эрх баригчид 2020 оноос эхлэн сургуулиудад монгол хэл сурахыг хязгаарласан бөгөөд Бээжин бүс нутагт соёлын хэлмэгдүүлэлтийг эрчимжиж байгааг идэвхтнүүд анхааруулж байгаа юм. АНУ болон Европын холбооны хамтарсан мэдэгдэлд Хятад улс бүс нутагтаа хүний эрхийг зөрчсөн үйлдэл гаргаж байгааг шүүмжилсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо Ши Жиньпинд бараалхах үеэр БНХАУ-ын дарга “Нэгдмэл хөгжил”-ийг хэрэгжүүлэхийг уриалсан. У.Хүрэлсүх тэдний нөхөрлөлийг “төмөр мэт” гэж тодорхойлсон. Австрали нь Хятадын эрчим хүчний нүүрсний хамгийн том нийлүүлэгч бөгөөд коксжих нүүрсний зах зээлд чухал тоглогч байсан. Харин 2021 оны гуравдугаар сард Монголын коксжих нүүрсний экспорт өмнөх оныхоос 4270 гаруй хувиар өсжээ.

БНХАУ Австралийн нүүрсний экспортод хориг тавьснаас хойш Монгол БНХАУ-ын зонхилох ханган нийлүүлэгч хэвээр байгаа ч Бээжин, Канберра хоёрын харилцаа сэргэх  шинж тэмдэг илэрсэн тул энэ байдал өөрчлөгдөж магадгүй юм.

С.Амарсайхан Монгол Улс Австралийг өрсөлдөгч гэж харахгүй байгаа гэдгийг онцлоод, “Бид дэд бүтцээ байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай болгохын зэрэгцээ экспортын хэмжээг аль болох нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна” гэв. 

Монгол Улсын эдийн засгийн 26 хувийг уул уурхай бүрдүүлдэг бөгөөд уул уурхайн олборлолт хийхдээ  байгаль орчныг сүйтгэж, чулуужсан түлшнээс улам бүр хамааралтай болж байгаа юм. “Өндөр хөгжилтэй орнууд аль хэдийнэ нүүрсээ чадах чинээгээрээ ашиглачихсан. Үүний зэрэгцээ салхины эрчим хүч болон бусад эх үүсвэр рүү эрчимтэй шилжиж байна” гэдгийг С.Амарсайхан онцолсон байна.

Монгол хатуу ширүүн уур амьсгалтай, өвөлдөө хасах 40 градус хүйтэн байдаг. Тиймээс тус улс  шууд сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээгээ хангах амаргүй. Үүнд цаг хугацаа, хөрөнгө оруулалт, олон улсын бодлого, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Хоёрдугаар сард Монголын  Засгийн газар Оросоос Хятад руу байгалийн хийг нутаг дэвсгэрээр нь дамжуулах Союз-Восток хийн хоолойг барих гэрээнд гарын үсэг зурсан. С.Амарсайхан энэ нь Монголыг нүүрснээс ангижруулахад тустай гэж мэдэгдсэн ч  Украины дайнаас болж Европ Оросын хийг ашиглахаас зайлсхийж байгаа тул Монгол эрчим хүчнээс  илүү хамааралтай болох магадлалтай. 

Бритиш Колумбын их сургуулийн дэд профессор Жулиан Диеркес “Монгол Улс Хятад, Оростой хөршилдөгийнхөө хувьд  нэн эгзэгтэй нөхцөл байдалд байгаа бөгөөд баавгай, луутай ороо хуваалцдаг гэж хэлж болохоор. Сүүлийн 30  жилийн хугацаанд Монгол Улс өөрийн замналаа тодорхойлохыг хичээсэн ч Хятад, Оросын түншлэл гүнзгийрэхийн хэрээр хана хэрэм хаагдаж байна” гэжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.56) 2022 оны 12 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.56) 2022 оны 12 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Путин ба Си(192.82.91.120) 2022 оны 12 сарын 28

Зайсан хиллийн Амарсайханы төлбөртэй юм уу .томчуудтай зургаа нийлүүлчихэж.

0  |  0
ЗОЧИН(66.181.177.145) 2022 оны 12 сарын 29

Австрали манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох хэрэггүй.

2  |  0
Top