Хонь
Өнөөдөр бүх зүйлсээ цэгцлэх зорилго тавиарай. Хаана ч байсан бүхий л хэрэгт ажил хэрэгчээр хандаарай. Урт хугацааны төлөвлөлт, тодорхой зорилго хэрэг болно. Хэт ачаалахаас зайлсхий. Шинэ зүйл эхлэхийг бүү яар. Аз сорихоос зайлсхийгээрэй.
Үхэр
Энэ өдөр эрүүл мэнддээ анхаарал тавь. Од эрхэс танд сайн унтаж, агаарт гарч, амрахыг зөвлөж байна. Гэхдээ цаг агаарын байдалд тохируулж хувцаслахыг зөвлөж байна. Долоо хоногийн эхэн үед ханиад хүрэх магадлал өндөр.
Ихэр
Энэ өдрийг тайван өнгөрүүлж чадахгүй л болов уу. Гэнэтийн үйл явдал таны төлөвлөгөөг нурааж, эргэн тойрны хүмүүсийн үйлдлийг ойлгоход бэрх байна. Хэрүүл, маргаанаас зайлсхийх үүднээс уур бухимдлаа хянаарай. Эхлүүлсэн зүйлээ амжилттай дуусгах боломж бий. Санхүүгийн чухал асуудлыг шийдэх гэж буй яар. Романтик харилцаанд таатай өдөр.
Мэлхий
Шинэ оны төлөвийг харахын тулд санхүүгийн асуудлаа шийдэхэд тустай. Хэрэв танд нөлөө бүхий танил олон байдаг бол санхүүгийн тогтвортой байдалдаа санаа зовних шаардлагагүй. Гэхдээ ганцаараа ажилладаг бол мөнгөтэй болгоомжтой харьцахыг зөвлөж байна.
Арслан
Гэр орноо цэвэрлэхэд цаг зарцуул. Хэрэггүй зүйлсээ хаяж, эмх цэгцэд оруулаарай. Зорилгодоо хүрэхийн тулд хувь заяагаа хуурахад гэмгүй. Юуны өмнө сэтгэл хөдлөлөө барихыг зөвлөж байна. Инээмсэглэл бол өнөөдрийн таны зэвсэг. Бусдад эерэг энерги түгээ. Уучлал эрэх цаг нь ирснийг мартуузай.
Охин
Уламжлалт, мэддэг арга барилаа ямар нэгэн шинэ зүйл туршиж үзэх хүсэлтэй хоршуулахад таатай өдөр. Гэнэтийн бэлэг барина. Гэхдээ үүнээс болж төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гарахгүй. Мэддэг замаа дагаж, өөрийнхөө зөв байсныг ойлгоно.
Жинлүүр
Өөрийн нөөц боломжоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Хүч хөдөлмөр шаардсан ажлаас зайлсхий. Энэ өдөр олон ажил төлөвлөх хэрэггүй. Таныг бүхэл бүтэн долоо хоног хүлээж байгаа тул хүчээ гамнаж, үр дүнтэй зарцуулаарай.
Хилэнц
Тайван амралт тохиромжтой. Нухацтай төлөвлөгөө гаргах хэрэггүй. Учир нь нөхцөл байдал таны хүлээсэн шиг байхгүй. Чухал асуудал, ялангуяа санхүү, хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэх хэрэггүй. Эрсдэл бий. Өөртөө цаг гаргаж, нөхцөл байдлыг сайтар ойлгосны эцэст шийдвэр гаргавал, бүх зүйл сайхан болно.
Нум
Юу ч хийхгүй суухаас залхсан бол төлөвлөгөө зохиож эхэл. Мэдээж хэрэг зорилгоо жагсаасан бол хэрхэн хүрэх арга зам, дэс дарааллын талаар эргэцүүлж болно. Төлөвлөгөө зохиож, тактик, стратегиа боловсруулаарай.
Матар
Өндөр албан тушаалтай хүнтэй танилцвал үр дүнгээ өгнө. Тэд танд тусламжийн гараа сунгана. Өөрийгөө хэрэгжүүлэх шинэ боломж гарч ирсэн. Боломжоо ашиглавал та том сугалаа хожлоо гэсэн үг. Мөнгөө хэмнэж, хэрэггүй зүйлд үрэхгүй байхыг зөвлөж байна.
Хумх
Өнөөдөр хэлэх үгээ цэгнэж, нууцаа хадгалж, зөвлөгөө өгөхөөс зайлсхийгээрэй. Эсэргүүцээд нэмэргүй. Хамгийн оновчтой үйлдэл бол эвлэрэх. Танаас авахыг хүсэж байгаа бол гуйснаас нь илүүг өг. Сайхан сэтгэлийн хариу заавал ирнэ. Юунаас ч айх хэрэггүй. Бүх зүйл сайхан болно.
Загас
Өнөөдөр удаан уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзахыг зөвлөж байна. Эс бөгөөс таныг үл тоомсорлож байна гэж эндүүрнэ. Урилгыг нь үл тоон, хүмүүсийг бүү гомдоогоорой. Хэчнээн завгүй байсан ч сард нэг, хоёр үдэш гаргаж сурах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )