Улаанбаатарын утааны улмаас заримдаа барилга байгууламж зөвхөн тоймоор л харагддаг. Хотын төвд байрлах гялалзсан орчин үеийн оффисын барилгууд болон хотын захад уулс руу сунаж тогтсон Зөвлөлтийн маягийн орон сууцны барилгуудын цонхоор хөө тортогтой агаар орж, хоолой хорсгоно.
PM-2.5 гэгддэг агаар дахь хамгийн жижиг бөгөөд хамгийн аюултай тоосонцрын хэмжээ бөгөөд зарим бохирдол ихтэй өдрүүдэд Улаанбаатарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санал болгож буй дээд хэмжээнээс 133 дахин их байдаг.
Өвлийн улиралд уушгины хатгалгааны өвчлөл, ялангуяа хүүхдүүдийн дунд ихэсдэг тул эмнэлгүүдийн ачаалал огцом өсдөг. Хотын зүүн хойд буланд байрлах хагархай бор толгодод чихэлдэж, монголд гэрт амьдардаг хүмүүс олонхыг нь эзэлдэг бүсийг хариуцдаг эмч Д.Ганжаргал “Би эрүүл уушиг ямар байдгийг мэдэхгүй болсон. Бараг хүн бүр бронхит эсвэл бусад асуудалтай байдаг, ялангуяа өвлийн улиралд" гэжээ. Уламжлалт дугуй майхан, энгийн модон эсвэл тоосгон байшинг хослуулсан гэр хороололд ихэвчлэн хөдөө орон нутгаас шилжин ирсэн хүмүүс, ажил, боловсрол хайж нийслэлд ирсэн малчид амьдардаг. Майхан, байшин бүрийн төмөр яндангаас утаа гарч, гэр хороолол хотын хамгийн их бохирдолтой газруудын тоонд ордог.
Коммунизмаас татгалзаж, ардчилсан улс болсноос хойш бараг 30 жил өнгөрсөн ч Монгол Улс шилжилтийн үеийн улс хэвээр байна.
Говь цөлөөс алт, зэс, нүүрс олборлодог гадаадын уул уурхайн компаниудад ашигт малтмалын арвин баялгаа нээж өгсөн ч байгаль орчин, эдийн засгийн өөрчлөлтүүд нь хуучин нүүдэлчин амьдралын хэв маягийг улам хүндрүүлэхийн хэрээр хөдөөгийн гэр бүлүүдийг нийслэл рүү бөөнөөрөө шилжин суурьшсаар байна.
Монгол бол Францынхаас бараг гурав дахин их газар нутагтайгаас гадна ердөө гурван сая хүн амтай улс боловч бараг тал хувь нь хамгийн их бохирдсон нийслэлдээ амьдардаг.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгч Алекс Хайкенс Монголд агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн хямралаас илүү байна гэжээ. Тэрбээр “Агаарын бохирдол нь үндэстний сайн сайхан байдалд урт хугацааны аюул заналхийлж, уушгинд байнгын сорви үүсгэж, хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, ирээдүйн бүтээмжид аюул учруулж байна” гэв.
Сургууль, эмнэлгүүдийн дотор ч агаарын бохирдлын хэмжээ өндөр байгаа аж. Алекс Хайкенс “Амаржих газруудад хүүхэд мэндэлдэг. Анхны амьсгалж буй агаарт нэг шоо метр дэх PM2.5- ийн хэмжээ 600 микрограмм буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 24 дахин их байна” гэжээ.
Манан гэдэг үг нь тус улсын хоёр үндсэн намын нэрсийн холимог бөгөөд шүүмжлэгчид үүнийг хооронд нь ялгаа багатай, аль аль нь хувийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг гэсэн утгаар ашигладаг. Энэ үг нь мөн л “манан” гэсэн утгатай тул албан тушаалын гэмт хэргийг нуун дарагдуулсан ил тод байдал дутагдаж байгааг илтгэнэ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Shine niislel har horumiig bguulj ankhnaas ni tsegtstei zohion bguulj ulsiin niislel bolgoj hot ulsaa zow zohion bguulsan uls orni turshlagaar hogjuulye